Монгол хэлний нууцад нэвтрэх
2014-05-18
Цагийг удирдах нь

Ангилал: Эссэ

 Цаг хугацаа хэмээх содон сонин ертөнц миний бодол санааг соронзон мэт татна. Тэдний хаант улсад бүх юм энгийн мөртлөө нууцлаг. Нүдэнд харагдаж гарт баригддаггүй хэрнээ орчлон дэлхий  бүхлээрээ түүний өмнө бөхөлзөж, бурхан тэнгэр шиг хүндлэн дээдэлж,  тэнгэрт тултал магтана.

 Өчүүхэн жаахан шавьж хорхойноос эхлээд аварга том биетэй арслан заан ч цаг хугацаанд захирагдаж, түүний заавар зөвлөгөөг ёсчилон биелүүлэх нь хамгийн хачирхалтай этгээд санагдана. Нар сар одод хүртэл шүү.  Түүний  хаант  улсын зан  заншил  бусдаас ялгаатай, үргэлж  нүүж явдаг. Орчлон хорвоогийн бүхий л  амьтад дагаж нүүн...


2013-10-09
Эх хүн биеэ хувааж үрээ төрүүлдэг бол багш хүн ухаанаа хувааж шавиа төрүүлдэг юм

Ангилал: Эссэ



Оюун ухааны өчүүхэн цомирлогийг рашаан мэт, эрдэм оюуны шим , охиор тэжээн тэтгэгч, хөлгүй далайгаас шүр сувдыг эрэн цуглуулдаг хайгуулчин адил цуцалтгүй, хөдөлмөрлөгч , хүн бүхний сэтгэл зүрхэнд хүндтэй байр суурь эзэлдэг , бахархан дуурайх гавьяатай хүмүүс хэнсэн билээ? гэсэн бодолд дарагдаж нэлээд удаан суулаа. Хамгийн түрүүнд ээж аав минь гэсэн бодол орж ирсэн боловч алдар нэрийн данснаас дандаа хасагддаг, аажимдаа мартагддаг багш гэсэн хүний тухай бодол орж ирэхгүй цагийг нөгцөөлөө. Багш гэж хэн билээ. ???

Багш гэсэн үгийн утгыг тайлбарлавал
ба-язгуур нь билиг оюун ...

2013-09-27
Солонго чи хэн юм бэ?

Ангилал: Эссэ


Бага насны минь гэнэн цагаахан  бодлууд зүрхэнд минь уяатай өчнөөн  олон жил болжээ. Нас минь  хаврын шувууд , хайрын цэцэгстэй цуг нэг нэгээр   нэмэгдсээр  бяцхан охин би хорвоогийн амьдралын  нууцыг агуулсан их  хаалгыг  сэм сэмхэн тогшсоор нэлээд  ч уджээ.

Бороо орсны дараа  газар дэлхийн бүхий л зүйлс , цөмөөрөө нүүрээ угаасан аятай  цэвэр цэмцгэр , чийглэг , сайхан болж орчлон  хорвоод     зөөлөн намуухан хүслүүд   анирлахад  ,  сэтгэл минь  цэцгэн  дээр тогтсон борооны ус  чамтай л адилхан  тунгалаг болж баясаж цэнгэдэг нь одоо ч  хэвээрээ шүү  .Хэдий бие минь томорч санаа минь гэнэ...


2013-09-26
Их нууц эрдмийн шидийг үзүүлэгч Мила богд

Ангилал: Эссэ

Их нууц эрдмийн шидийг үзүүлэгч егүзэр Мила богд гэсэн номыг заавал уншаарай

Төвдийн их даянч шүлэгч егүзэр Миларайв манайхны хэлж дассанаар “Мял богдын намтар “энэ зохиол нь ухаант уншигч хүмүүний сэтгэлийг сэргээж” оюун ухааныг хөглөсөн гайхамшигт бүтээл юм . Энэ номыг уншсан хүн бүхэнд хүний сэтгэл зүрхний гал бадарч, сэргэлэн цовоо, өөдрөг болж , амьдарлын гэрэл гэгээг олж харсантай эн дүйцэх агуу бүтээл гэдэгтээ санал нийлэх байх аа. Молх уншигч би оюун ухааны гайхамшигт сор бүтээлийн зүйрлэшгүй сайхан амтыг амталсан болохоор бусдад түгээн дэлгэрүүлж амсуулж ,оюун ухааны г...

2013-09-26
Хөл газрын ургамал эсээг таалан уншаарай

Ангилал: Эссэ

Хөл газрын ургамал 

/эсээ/

Намрын 10 дугаар сар гараад сэрүү орсон өдөр ажлаа тараад алхаж явахдаа байр байшингийн ёроол булан бараадаж ургасан ногоон өвсийг хараад өөрийн  эрхгүй атаархал, гуниглал төрж билээ.Таримал  ургамал ,өвс ногоо гандаж хагдарсан байхад намрын цасанд дарагдаж хүйтэн эрчийг биеэр мэдэрсэн  ч хатуужил омог тэвчээрээр бүхнийг ялан дийлсэн бардам нэгэн бээр тэргүүнээ өргөн зогсож Би “ л гэсэн юм шиг гайхширал төрүүлнө. Энэ бол бидний нэрлэдэг зэрлэг, хаа сайгүй ургаж хүний анхаарлыг татахаа больсон “нүдэнд орсон хог шиг” хэнд ч хэрэггүй юм шиг санагддаг болсон хогийн...


2013-09-11
Найздаа

Ангилал: Эссэ

Найздаа"

Амьдрал сайхан шүү гэдэгт итгэж амьдар .Аз жаргал нь нисэн одовч итгэл бишрэлээ араас нь дагуулаад бүү хийсгэээрэй . Хонгор найз минь чи хатуухан дарсны амтыг ч хорвоогийн гашууныг ч , зүрхээрээ биш сэтгэлээрээ амс. Зүрхэнд чинь чиний зөөлөн, энхрий хайр, уянгалаг, намуун бүүвэй чинь байгаа болохоор үүрд хайрлаж бусдаас хамгаал. Сэтгэл чинь чамайг хамгаалах бамбай гэдэгт санал нийл . Алдаж онодог, авч өгдөг амьдрал байгаа болохоор сэтгэлийн савандаа алдаа оноо, уучлал ухаарал, жаргал зовлонгоо л агуул. Тэртээ тэргүй цаг хугацаа хэзээ цэвэрлэж хэзээ нандигнах, хэзээ дурсаад х...

2013-09-11
Хар цагаан

Ангилал: Эссэ

Хар цагаан

Харуусал байхгүй бол хайр үнэ цэнэгүй, хатуужил байхгүй бол зөөлөн хүндгүй, хар байхгүй бол цагааныг хүн хүсэхгүй,зовлонг амталж байж жаргалыг хүснэ, дуулсан хүнд уйлсан хүн атаархана, ухарч байхдаа урагшлахаа санана , энэ хорвоо юутай сонин юм бэ? юутай хачин юм бэ? Дандаа сайхан амьдрахаар би муухайг мартчих гээд байх юм. Үргэлж муухай явахаар хүмүүс намайг мартах гээд айлгах юм

2013 он Б. Бүжинлхам Дархан -Уул

...

2013-09-11
Өлзийтөгсийг зураглахуй

Ангилал: Эссэ

Өлзийтөгсийг зураглахуй

Өлзийтөгс нэр шигээ сайхан эрхэмсэг ,гэгээхэн бүсгүй .Дорнын тэнгэрт эрх чөлөөтэй дүүлэн нисч байгаа алтан хараацай, түүнд өөрийн гэсэн бодол бий, өөрийн гэсэн өнгө бий, өөрийн гэсэн дуу бий. Тэрээр цаг хугацаанд захирагдахгүй орон зайд гацахгүй ,чөлөөтөй нисч байна, дуудаж байна.
Өлзийтөгс өөрийн гэсэн өнгөөр өргөн дэлхийг, өндөр орчлонг зурж байна, бүтээж байна.
Яагаад тэр өнгө?, яагаад тэр сэтгэл? ,яагаад тэр гуниг? нүдэнд сайхан тэгээд бас ээлтэй дулаахан байгаа юм бол ...
Аргагүй шүү дээ. тэр чинь эмэгтэй хүн, тэр чинь гэгээн хүн , тэр чинь цайлган хүн шүү ...

2013-09-11
Сэтгэлийн цэцэрлэг

Ангилал: Эссэ

Сэтгэлийн цэцэрлэг"
Та зүрх сэтгэлийнхээ цэцэрлэгт атаархал, үзэн ядалт, шуналын үрийг хэзээ нэгэн цагт анзааралгүй , санамсаргүй тарьчихсан бол тэр бяцхан үр яаж ч нууж хичээгээд далдлаад байх тусам ургаж цэцэглээд аварга том болно.Томрох тусам танд захирагдахгүй, таны гэгээн сайхан , итгэл найдварын бяцхан дэлбээг ,нандигнаж хайрладаг хайрын төгөлийг юу ч үгүй, хайр найргүй устгана.
Ариун тунгалаг , ухаарал уянгын ногоохон соёог арчилж, хичээж ургуулвал таны цэцэрлэгт аз жаргал айлчилж инээд хөөрөндөө сэтгэл чинь нар шиг гийж , сар шиг туяарах болно. Ургах тусам та бусдад сайхныг бэ...

2013-09-11
Мила богдыг заавал уншаарай

Ангилал: Эссэ

Их нууц эрдмийн шидийг үзүүлэгч егүзэр Мила богд гэсэн номыг заавал уншаарай

Төвдийн их даянч шүлэгч егүзэр Миларайв манайхны хэлж дассанаар “Мял богдын намтар “энэ зохиол нь ухаант уншигч хүмүүний сэтгэлийг сэргээж” оюун ухааныг хөглөсөн гайхамшигт бүтээл юм . Энэ номыг уншсан хүн бүхэнд хүний сэтгэл зүрхний гал бадарч, сэргэлэн цовоо, өөдрөг болж , амьдарлын гэрэл гэгээг олж харсантай эн дүйцэх агуу бүтээл гэдэгтээ санал нийлэх байх аа. Молх уншигч би оюун ухааны гайхамшигт сор бүтээлийн зүйрлэшгүй сайхан амтыг амталсан болохоор бусдад түгээн дэлгэрүүлж амсуулж ,оюун ухааны г...


Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх