Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-10-09
Эх хүн биеэ хувааж үрээ төрүүлдэг бол багш хүн ухаанаа хувааж шавиа төрүүлдэг юм

Ангилал: Эссэ



Оюун ухааны өчүүхэн цомирлогийг рашаан мэт, эрдэм оюуны шим , охиор тэжээн тэтгэгч, хөлгүй далайгаас шүр сувдыг эрэн цуглуулдаг хайгуулчин адил цуцалтгүй, хөдөлмөрлөгч , хүн бүхний сэтгэл зүрхэнд хүндтэй байр суурь эзэлдэг , бахархан дуурайх гавьяатай хүмүүс хэнсэн билээ? гэсэн бодолд дарагдаж нэлээд удаан суулаа. Хамгийн түрүүнд ээж аав минь гэсэн бодол орж ирсэн боловч алдар нэрийн данснаас дандаа хасагддаг, аажимдаа мартагддаг багш гэсэн хүний тухай бодол орж ирэхгүй цагийг нөгцөөлөө. Багш гэж хэн билээ. ???

Багш гэсэн үгийн утгыг тайлбарлавал
ба-язгуур нь билиг оюун төгс , эрдэм мэдлэг их
га- язгуур нь олноос онцгой , онцгойрох , ялгарах гэсэн утгатай
си- язгуур нь шингэж , гулсан орох гэсэн утгатай
Багш гэсэн утгыг бүхэлд нь нягталвал билиг оюун төгс , эрдэм мэдлэгээрээ бусдаас онцгой ,тэр их мэдлэгээ бусдад зааж сургаж , шингээдэг хүнийг
багш гэнэ . гэж тайлбарласан байдаг .Монгол хэлний ба язгуурт үг бол
баярлах бахархах , батлах утгатай эерэг эрчимтэй үг юм.

Багшийг шүтэх үзэл монгол хүний зүрхэнд , цусанд шингэсэн бөгөөд багшийг эрхэмлэн үнэлж дээд гурван зүйл ,дээд гурван төрөлтөн гэж нэрлэжээ.
Цагаан сарын шинийн нэгэнд хамгийн түрүүнд багшдаа ирж золгодог ёсон монголчуудад байдаг нь ажил үйлс амьдрал, үг хэл, бие сэтгэлээрээ бахархал болсон багш гэсэн энэ хүн нь бурхнаас дутахгүй хүндтэй хүн гэдгийг нотолж байна.

Оюун ухааны гайхамшигт оньсыг нээж, урам хайрлах ухааны чагтагыг нь нар зөв залж , сэтгэл зүрхэнд нь ухаарлын үрийг суулгасан, уужуу мэргэн энэ хүний хийж бүтээсэн зүйл нь шавиас нь дэлгэрдэг, учраас л багш бүхнээс хүндтэй, сайхан, амгалан байдаг байх.

Тайлж танигдаагүй нууцаар дүүрэн ертөнцийн учир утгыг тайлж, ухаан бодол дахь ээдрээ, эндүүрлийг арилгаж, бяцхан оюуны эрдэнэсийг нээн илрүүлэгч багш та бол геологич , эрэл хайгуулчин хүн .бөгөөд энгийн нэгэн чулууг таньж, засч өнгөлснөөр үл мэдэг тэр гоёмсог, эрдэнийн чулуу болон гялалзахыг хэн мэдлээ. Гайхамшигтай гялалзсан, хосгүй үнэт, эрдэнийн чулуу багш гэх уран дархны гараар бүтээгдэж дэлхийд гайхагдсан , үнэ цэнээ алдахгүй, бүтээл болон хувирдаг юм .
Тэгвэл тэрхүү гайхамшигтай эрдэнэсийг таньж, нээж чадах хүн бол гагцхүү багш та юм.

Таны чин сэтгэлийн сайхан үгс шавийн зүрхэнд цэцэг шиг дэлбээлж хэзээ ч мартагдахгүй, хэнд ч булаагдахгүй, бат бөх цайз мэт сүндэрлэж босдог бөгөөд , тэр үгийн ачаар сэтгэлийг хөглөж онгод хийморь нь өөдөө босоо байдаг юм.
. Бяцхан шавийнхаа сониучхан хүсэл, чин эрмэлзлээр дүүрсэн мөчид цагаа олж хэлсэн үг л чухам ангасан газрыг хурын усаар тэтгэх мэт, даарч бээрсэн нэгнийг дулаацуулах мэт хүчтэй байдаг билээ.
Тэгвэл тэр итгэл сэтгэлийн элгэн дор хүн болж ирээд алдар нэрээ дуудуулах шавьдаа од мэт гялалзах , онгодтой сайхан үгийг хэлж, хийж бүтээх хүслийн үүдийг нээж чаддаг цорын ганц хүн та багш та билээ

" Хүн сонссон зүйлээ мартаж, үзсэн бүхнээ санаж, хийсэн ажлаа сурдаг" шиг арга зүй , ур ухааныг зааж чадсан бол таны шавь өлсөж даарахгүй, амар амгалан амьдарч чадна. Эцэг эхийн ариун хайрын үрээр амьд махбодтой , дээд язгуурын төрлийг олсон эрхэм шавь нарынхаа оюунд авьяас билгийн , сэтгэл зүрхний гэгээн үрийг суулгаж чаддаг хүн бол ганцхан багш та билээ.

Нүд бол хүний сэтгэлийн толь бөгөөд галыг манаж , дээдлэж хүндэтгэх нь багш хүний эрдэм юм. Зовох цагт сэтгэлийн хатыг сургаж, жаргах цагт сэтгэлийн хөөрлийг номхотгож нэгэн бодолд зангидаж, амьдралын ноён нурууг нь тэгшилж , ачааг тэнцүүлж явуулахад багшийн үүрэг багагүй билээ. Тиймээс амьдралын их аянд хөсөглөн явж буй шавийнхаа сэтгэлийн галыг бөхөөлгүй манаж явах хүн бол гагцхүү багш та билээ.

Эх хүн биеэ хувааж үрээ төрүүлдэг бол,
Багш хүн ухаанаа хувааж шавиа төрүүлдэг юм .

Бямбасүрэнгийн Бүжинлхам 2010 он


Comments


Бичлэг: 35 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax