Монгол хэлний нууцад нэвтрэх
2014-05-18
Муухай үнэр

Ангилал: өгүүллэг

       


            Гал тогооны өрөөнд орохлоор ялзарч муудсан юмны таагүй үнэр үнэртээд байх шиг боллоо. Бохирын хоолойноос гэсэн таамаг дэвшүүлж цонхоо онгойлгоод арц хүж уугиулав. Арай баас гишгээд гэрт ороод ирсэн болов уу гэж хэн нэгнийг хардан бүх гутлын улыг нягталж шалгалаа .Огтхон ч ажиг сэжиг алга. Яалт ч үгүй үнэртээд байгаа болохоор эрж хайж олъё гээд хамаг сав суулга , хөргөгчөө нэг бүрчлэн уудалж онгичлоо.

             Тэр ойрхон мэт ханхийх тусам миний зэвүү дургүйг ихэд хүргэнэ. Удаан хайсны эцэст ширээний цаад булангаас хөх эрээн ууттай, түнтийж харласан юмыг шүүрээр татан гаргалаа. Гайтай өнөөх үнэр гэрээр нилхийж шууд хогийн саванд чулуудах гэснээ юу байгаа бол гэж бодон задаллаа.

             -Ээ хөөрхий, Ум ма ни бад ми хум. Ээжийн минь хамгийн сүүлчийн бэлэг. Бидний булаацалдан иддэг бал бурам шиг амттан. Хар халуун зунаар хэдэн хүүхдээ дагуулж очоод галтай хуримлуулж хөлсийг нь дуслуулан хийлгэсэн өнөөх хайлмаг. Юу байдгийг нь цөлмөж идчихээд үлдсэнийг нь хуу хамаад аваад явдаг миний өөхшүүлж архагшуулсан ховдог шунахай зан. Муу ээж минь өөрөө ч амсаагүй байгаа даа гэж бодохлоор нулимс минь урсаж    эхэллээ.

              Ээж минь өрөм тос хайлуулан аманд орж бутармаар, араанд шингэж уусмаар сайхан хайлмаг хийдэгсэн. Үзэм самар, хатаасан жимс, ааруул ээзгий хольж амталсан тэр амттанд бид яг л чихрэнд дурласан шоргоолж шиг шунадагсан. Хүхэд бидний сэтгэлд тааруулж тус тусад нь тохирсон хөөрхөн хэвэнд хэвлэж тавьдаг байв. Бага байхад л ээж надад цэцэгтэйг нь сонгож өгдөг байлаа. Тэр халуун сэтгэл одоо миний өмнө байна.

            -Тэнэг гэдэг нь, муу мал чинь гэж өөрийгөө мянгантаа зүхэв. Зүгээр үед өмөөрч урсаад байдаг өдий төдий үгс хаачсан бол . Хариулт алга. Яаж хариулах юм бэ? Юу гэж хэлэх вэ? 
           -Муу ээж минь харсан бол хэчнээн их гомдох бол.

           Хөөрхий би энэ хайлмаг шиг болжээ . Очиж очиж би хамгийн сайхан дурсамж түүхээ түүж өмхийрүүлж муутгаж байна . Энэ мэтээр хэчнээн сайхан дурсамж инээд, хайраа би хэзээ? хэдийд? хогийн саванд хаяснаа санахыг хичээлээ. 

            Өрөөнд үнэртэх муухай үнэр ээжийн минь хийж өгсөн амттай идээнээс бус өршөөл өглөггүй тэнэг надаас үнэртэж байна. Өөр үг надад даан ч алга даа 

Б.Бүжинлхам . 2014 оны 4 дүгээр сар 25
....


Comments


Бичлэг: 4 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax