Монгол хэлний нууцад нэвтрэх
2014-04-24
Гэрэл дутсан бодол

Ангилал: өгүүллэг

               

 

Би орчлон хорвоогийн баяр баясгалан аз жаргалыг хуваалцах гээд ургах нартай уралдан бяцхан хүүгээ тэврээд гадагш гарлаа. Навчин дээр тухалж  хоносон шүүдэр шиг тунгалаг агаарт ариуссан сэтгэл дэрвэлзэх тэр агшинд сүү шиг бодлууд урсаж ирлээ.

Бал бурам шиг бодлыг эгшээгүй байхад тэнтэр тунтар алхах үрийг минь дайрчих шахаад зөрсөн шинэ танилын уулга алдаж хэлсэн билиггүй үг сэтгэлийг  ээдүүлээд зогссонгүй бас зүрхийг минь зүүгээр шивээд авах шиг боллоо. Өдий төдий сайхан үгс байсаар байтал хараал цухал шиг үгсээр биеэ дүүргэсэн түүнийг өрөвдөж дэмий л гаслав. Гудамж талбайгаар зөрж өнгөрөх өвгөд хөгшдийн царайнд өвлийн бүүдгэр тэнгэрт сүүмийсэн гэрэл ч үгүй, илч ч үгүй ёлтгор гэрэл хааяа нэг унаж  тусаад, буцаад ойх нь хачирхалтай санагдана. Гэтэл цэцэгт нугын хээнцэр эрвээхий шиг  охид  хөвгүүдийн  цангинасан инээд уйтгартай  нам гүм орчныг эвдэж хадаалаа. Чамин дэгжин хувцасласан тэдний дэргэд ханьсаж суусан би  өөртөө удалгүй харамсав.  Төрж өссөн эх орноо газар доогуур ортол муулах тэдний ухаанаас ухна ишиг сүргээрээ үхсэн юм шиг  үмхий үнэртэх ажээ.  

Сэтгэл минь харанхуйд төөрч будилсан мэт  хэн нэгнийг эрж  хайна.  Би гартаа зул бариад хүмүүний  ертөнцөөс аз жаргал,  баяр баясгалангийн сувд эрдэнэсийг  түүхийг  хүснэм. Гэтэл гэгээн цагаан өдрөөр хүний сэтгэлийн  гэрэл гэгээг  олж  харж чадаагүй байж  түнэр харанхуй шөнөөр  гартай лаа бариад олно гэдэг ёстой л их санасан газар есөн шөнө хоосон хононо гэдэг л болох байх даа гэсэн бодол толгойд эргэлдэнэ.

2014-04-24 . /Б.Бүжинлхам/


Comments


Бичлэг: 7 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax