Монгол хэлний нууцад нэвтрэх
2014-05-18
Гайхамшигт аялал

Ангилал: өгүүллэг

                    

Ид нойрон дунд хэн нэгэн намайг дуудах шиг боллоо. Дахин дахин дуудах тусам уур бухимдал гал шиг дүрэлзэж –Ядаргаатай юм, унтмаар байна гэж уцаарлан  хөнжилдөө  улам шургав. Гэтэл би өрөөндөө гав ганцаараа зогсож байна. Юу ч алга. Миний эсрэг талд хээ хуартай асар том эртний хаалга нээгдэж –Нааш ир гэж нэрээр минь дуудлаа.

 Гайхаж ангайсан би учраа олохгүй сандран –Арай үхчихсэн юм болов уу? Сүнс минь ямар нэг газар луу явах гэж байна гэж бодоод учир зүггүй ориллоо. –Би явмааргүй байна.  Хийж бүтээх ажил ч их.  Аав минь, нялх нойтон хүүхдүүд  минь гээд сөхөрч суугаад уйллаа.

- Тайвширч үз. Чи амьд байна. Үхээгүй. Би чамтай хамт нэгэн гайхамшгийн оронд аялах гэсэн юм гэж аргадахад арай гэж тайтгарав. -Хязгааргүй орон зайд цаг хугацаа үйлчилэхгүй тул  сааталгүй хурдан яваарай. Учир нь чи энэ ертөнцөд нэвтэрч чадах цорын ганц хүн уяраас би  хамт явахгүй. Харин нөгөө хаалган дээр хүлээж байя гэж хэлээд дуу хоолой харанхуйд уусах гэрэл шиг сүүмэлзээд  холдлоо.

Хачин жигтэй содон ертөнц. Уул ус, ургамал нэг ч үгүй.  Хязгааргүй цэлийх хөх огторгуй шиг, ногоорч дуниартсан хээр тал шиг  тэнгис шиг давалгаалж цалгих нь сүртэй бас сонирхолтой. Миний мөрөөдлийн газар, хааяа нүдээ аниад боддог үлгэр домгийн орчлон намайг угтлаа.

Тэгснээ энд тэндгүй  шинэ хуучин, арзгар сэрзгэр, хэлбэртэй хэлбэргүй үй түмэн зүйлс  хаа сайгүй хөглөрнө.Тэдгээрийг онож нэрлэж чадахгүй, дэмий гайхаж алмайрна. Барааны агуулах шиг зай завсаргүй овоорсон новш ноохой. Ажил төрөлгүй авгайтай айлын гэр иймэрхүү дүр төрхтэй санагдана. Яах гэж, хэзээ хэрэглэх гэж ингэж цуглуулсан юм бол.  Хэн нэгэн үүнийг цэвэрлэж цэгцлээсэй гэж бодно.

Ер бусын мэдрэмж намайг дагуулан хөтөлсөөр зүүдлээ ч үгүй  газраар дагуулж явлаа. Цааш явах тусам дотор давчдан бачуурч унах дөхнө. Асар том уул хад шиг зүйлс  манан будан шиг  харанхуйлж шуурга шиг хуйларна. –Яана даа, юу гээчийн тамын газар вэ? гэж хашгирлаа. Хашгирч уурлавал тэр харанхуй тамд хавчуулж золтой үхчих дөхнө. Үргэлж саад бэрхшээл тохиолддог ч  эгдүүтэй бяцхан амьтадтай үе үе тааралдана. Таньдаг мэддэг юм шиг хажууд эрхэлж тоглоно. Бас анхилам үнэртэй цэцэгс сэтгэлийг минь тайтгаруулж диваажинд очсон юм шиг баярлаж хөөрцөглөнө.

 Бул хар чулуу газрын гаваас гэнэт гараад ирнэ. Гарч ирэх тусам нүд алдам мэлцийх хээр талаа санана. Инээж хөхөрсөн аз жаргалтай дурсамжаа үгүйлнэ.Энэ хар зовлон намайг  эрч хүчгүй болгоод зогссонгүй хөгшин хүн шиг өтлүүлжээ. Яг л бүхнийг залгидаг өмхий ногоон намаг шиг.

 Би нөгөө өрөөндөө ирсэн байлаа. Зүүд зэрэглээ шиг гайхалтай бас давчуу аймшигтай  ертөнцөд дахиж зочилохоос зүрхшээж зогсоно. Хаа холоос танил дотно өнөөх дуу  хоолой уянгална.

-  Энэ бол хүний бодлын ертөнц. Хүн өөрөө бодлоо сонгодог.

Би гайхахын ихээр гайхлаа. Хэзээ ч бодол санаанд аялна гэж төсөөлөөгүй учраас хэлэх ч үг олдохгүй баахан зогссоноо - Ямар хачин юм бодолтой хүн бэ? Яагаад, яагаад. Юмыг сайнаар бодож болдоггүй юм уу? Эсвэл мартчихдаг юм уу?

-Магадгүй, одоо бодох ч юм билүү . Сайн сайхан бүхнийг усалж ургуулаарай, Тэндээс сайн сайхан  үргэлж дэлбээлэх болно гэж хэлээрэй.

-Хэнд  хэлэх юм бэ? Би тэр хүнийг таних уу?

-Танина аа, Хамгийн сайн танина.

-Хэн юм бол доо. Ёстой сайн хэлж ойлгуулна даа.

-Мэдэхгүй гэж үү? Чи өөрөө шүү дээ гэж дуу хоолой шивнэв.

Б.Бүжинлхам”2014 оны 4 дүгээр сар 27

 


Comments


Бичлэг: 5 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax