Монгол хэлний нууцад нэвтрэх
2014-04-09
Цас

Ангилал: өгүүллэг

                                               

Хязгааргүй цэлийх өвлийн  тэнгэрээс  үй түмэн цасан ширхэг эргэлдэн эргэлдэн бууна. Түм бумаар асгарах ширхгүүд  газрын хэвлийд нялхарч  эрхлэхэд сэтгэлд минь гэгээн бодлууд цастай зэрэгцэж бударна.   

Түүх дурсамжийг агуулсан тэр  бяцхан  ширхгүүд өөр өөрийн өнгө, хэлбэр дүрстэй ажээ. Аав ээжийн сэтгэл шиг цэцэгсийн цоморлиг, энхрий үрсийн инээд шиг эрвээхий, амраг хайрын итгэл , анд нөхдийн ерөөл шиг цэнхэр навчис, алтан шар зөгийнүүд сэтгэлийн амгалан тэнгэрээс шүхэрлэн шүхэрлэн бууна.

Хэсэг хэсгээр будрах  тэр цасан ширхгүүд цаг хугацаанд  нуугдсан  гомдол гунигийн бараан дурсамжийг аргадаж  тайтгаруулна. Гэгээн ариун дурсамжаар ундаалсан бодлууд минь эрч хүчээр жигүүрлэн бидний  амжилт зорилго болж удахгүй соёолж нахиалах болно.

Сэтгэлд бодол лавсахад гадаа цас орно. Хангай дэлхийд  хунгарласан тэр цас өсч  төлжих  нялх ногоонд шим тэжээл болж шингэх нь гайхалтай.

                                                                    2014 оны 4 дүгээр сар 8  Б.Бүжинлхам

                              


Comments


Бичлэг: 15 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax