Монгол хэлний нууцад нэвтрэх
2014-04-11
Урсах мөрөн булгаас эхтэй

Ангилал: өгүүллэг

Түмэн зүйлийн шувууд цугларсан үзэсгэлэнт хөндийд ид шидтэй, анагаах увидастай нэгэн булаг мэндэлжээ.Тэр цагаас хойш өд сөдөө гайхуулсан гоёмсог шувууд булгийн ариун усаар ундаалдаг болсон бөгөөд өөрсдийн үзэсгэлэн гоог түүнд ам булаалдан сайрхдаг болжээ.

Тэдний хоосон яриа, ихэмсэг дүр төрхнөөс залхсан булаг удалгүй  ганцаардаж эхэллээ. Гуньж гутрах тусам  ундарга нь хатаж ширгэж байгааг мэдэрсэн булаг хэнээс аврал гуйхаа мэдэхгүй уйлж суутал урьд өмнө огт үзээгүй хоёр бараан шувуу нисэн ирж ундаалж байснаа гэнэт ийн асуужээ.

 –Рашаан усаараа бусдыг ундаалж байдаг ачтан буянтан минь юунд ингэж хайлна вэ? гэхэд -Диваажингийн оронд байвч санаа минь ганцаардаж туйлдана. Сэтгэлд минь түмэн хүсэл байвч гунигийн хаалганд гацаж бутарна гэж хариулахад –Хүү минь хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн хэнээс ч ичиж зоволгүй дуул. Аялгуу дуу чиний уйтгар гунигийг үргээж баяр хөөрийг урин дуудах болно гэж хэлээд нисчээ.

Булаг сэтгэл зүрхэндээ нуугдсан баяр хөөр, инээдээ санан санан дуулж эхлэв. Дуунд нь уярсан цэцэгс дэлбээгээрээ даллахад тэрээр  улам баярлан хөгжилтэй дуугаар ан амьтан, уул хөндийг дуудан сэрээлээ. Дуулах тусам өргөн тал нутгаар урагшилж  ертөнцийн амьтан бүхэнд аз жаргалын ариун рашааныг хүртээж байгаагаа мэдрэв./Б.Бүжинлхам /

                                          2014 оны 4 дүгээр сар 9


Comments


Бичлэг: 11 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax