Монгол хэлний нууцад нэвтрэх
2014-04-20
Бид

Ангилал: Шүлэг

 Хүй цөглөсөн бууцны халуун илчээс

Хөхөл даахитай үрсийн гэгээн инээдээс
Мэргэдийн мэлмийд цэцэлсэн анир амгалангаас
Мэндийн чавхдасанд хөглөгдсөн утга уянгаас
Бид итгэл авч яг л модод шиг ургана

Онгод хурайлан омогших ариун сургаалаас
Орчлонг аргадан залбирах сүүн цацлаас
Ухаан нь хотолсон мэргэдийн билиг ерөөлөөс
Уулс нь бөхөлзөн өндөлзөх нутгийн тэнхээнээс
Бид адис авч яг л хүлэг морь шиг хурдална

Нярайлж нялхрах хорвоогийн алтан хормойноос
Нягтарч дотогшлох бодлын хөлчүү хэлхээнээс
Урсан мяралзах цагийн давчуу хүрдээс
Уянгалан бүүвэйлэх ертөнцийн торгон эгшгээс
Бид эх авч яг л тэнгис шиг давалгаална

Сэмэрч хөврөх нэхээстэй дурдатгал дурсамжаас
Салхи хөгжөөж цалгилах үнэний хязгаараас
Элст нугад хоргодсон хөхөлбий гунигаас
Эсгий үүдээр шагайх мөнгөн туйлаадсаас
Бид тайтгарал авч яг л бодол шиг гэгээрнэ

Б.Бүжинлхам 2014-04-19


Comments


Бичлэг: 9 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax