Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-09-27
Солонго чи хэн юм бэ?

Ангилал: Эссэ


Бага насны минь гэнэн цагаахан  бодлууд зүрхэнд минь уяатай өчнөөн  олон жил болжээ. Нас минь  хаврын шувууд , хайрын цэцэгстэй цуг нэг нэгээр   нэмэгдсээр  бяцхан охин би хорвоогийн амьдралын  нууцыг агуулсан их  хаалгыг  сэм сэмхэн тогшсоор нэлээд  ч уджээ.

Бороо орсны дараа  газар дэлхийн бүхий л зүйлс , цөмөөрөө нүүрээ угаасан аятай  цэвэр цэмцгэр , чийглэг , сайхан болж орчлон  хорвоод     зөөлөн намуухан хүслүүд   анирлахад  ,  сэтгэл минь  цэцгэн  дээр тогтсон борооны ус  чамтай л адилхан  тунгалаг болж баясаж цэнгэдэг нь одоо ч  хэвээрээ шүү  .Хэдий бие минь томорч санаа минь гэнэн , томоогүй   зангаа  намрын навчис шиг гээж орхисон  ч  солонго чамайг “Яагаад ч юм бэ? “ гэрлийн хугарал ,физик үзэгдэл гэсэн шинжлэх ухааны ойлголт , явцуу ухагдахуунтай адилтган  төсөөлж чадахгүйд эрхэм . уншигч та  уучилж өршөөнө биз дээ.  

Миний бодлоор   хийсвэр  орон зайд орших ,  оюун санааны  ертөнцөд  минь бүтэж боссон  үгээр хэлж ,  үзгээр бичиж дуусашгүй мөнхийн мөрөөдөл минь билээ.

Тэнгэрт нумран татсан солонго чи өөдөсхөн жаахан охинд хичнээн сайхан , гэгээлэг мөрөөдөл дагуулсан итгэл байснаа мэдэхгүй гэж үү? . -Яагаад ? -Яагаад , солонго өдөр болгон тэнгэрт солонгорон харагддаггүй юм бэ? , солонгыг хэн хийсэн юм бэ? Яагаад ийм гоё өнгөтэй байдаг юм бэ? гэсэн  өхөөрдөм, цайлган асуултаараа ээжийгээ залхтал  хоргоож  байсан үе бас  хүүхэд насны минь  хэнд ч яриагүй , хэнд ч үзүүлээгүй ,нандин сайхан дурсамжууд зүрхэнд минь , зүүдэнд минь шив шинээрээ, үргэлж гоё сайхнаараа байдаг бөгөөд гэгээн бодлын үзүүрт ,   оюун санааны ертөнцдөө би өөрийгөө тэнгэрийн дагина , бяцхан гүнжээр төсөөлж амьдардаг юмаа.

Мөрөөдөлтэй  минь цуг айлчлан ирсэн солонго чи хамгийн түрүүнд  намайг гололгүй тоож,  үүд хаалгаа нээж өгсөнд өөдөсхөн  би  хагартлаа баярлаж  , чиний эгэлгүй,  тансаг ертөнцөд зочилон очсон юм. Тэр ертөнцөд зочилсон хүн бүхний зүрхэнд алтан хараацай солонгын тухай  шидэт үлгэрийг  шивнэж,  аз жаргалын улаан  сарнайнууд  хайрын дууг аялаж , сайхан сэтгэлтэй бурхад  дагинас   эрч хүч, хүсэл мөрөөдөл бэлэглэдэг юм.

.           -Тийм ээ,  Солонго чи  хорвоо дэлхийн хүмүүст итгэл , мөрөөдөл , гэгээн бодлууд бэлэглэх гэж тэнгэрт мандсан  бурхан  тэнгэрийн ид шид билээ.   Ертөнцийн  сав,  шимийн амьтан төдийгүй,  эх болсон зургаан зүйлийн   хамаг амьтны тусын тулд  бүгдэд нь  аз жаргал, инээд хөөр сэтгэлийн таашаал, баяр баясгаланг ав адилхан бэлэглэдэг бурхан тэнгэрийн гүнж ч  эсвэл ханхүү ч билүү хэн мэдлээ.

Тэр бэлгийг авсан хүн болгоны сэтгэлд ,  аз жаргалын томоос том ,  алтан  наран ургаж ,  амьдралын хэцүү,  ээдрээтэй цаг мөчийг ,  сэтгэл чилээж  зүрх шимшрүүлсэн  бүхий л зүйлийг тэр л агшинд мартуулж чаддагаараа, хэсэгхэн ч уужрал ухаарал өгч баясал бэлэглэдэг болохоороо ,   хамгаас агуу  билээ. Тийм ч учраас солонго  харсан хүний сэтгэлд,   нүдэнд уур бухимдал хэзээ ч төрөхгүй гэдэгтээ та санал нийлэх байх аа.

Тэнгэрт мандсан үзэсгэлэн гоо  чи зүрхэнд минь хичнээн удаа аз жаргал , инээд хөөр  дуудан  нумран татсан бол ... .  Татах татахдаа  ганц биш давхарлан  ихэрлэж  татсан бөгөөд миний нүдэнд аз жаргалын бурхад дагинас, ариун сэтгэлтэй эрдэмтэн мэргэд, хөх тэнгэрт заларсан хүлэг баатрууд, хөгжилтэй гэгээхэн бяцхан хүүхдүүд, хайрын,  аз жаргалын цомирлогууд, хөрст дэлхийн хүчит догшин амьтад гээд олон дүрээр хувилж харагддаг юм аа.

 Огторгуйд  татсан солонго таны сэтгэлийн тэнгэрт  хэдэн удаа зочилсон  бол.  Нумран солонгорохдоо яаж хувилж өөрчлөгдөж , юуг? танд бэлэглэж   юуг?  аваад явчихсаныг би мэдэхгүй ч та мартаагүй л байх даа. Магадгүй хайртай аав ээжийн минь,  халамжилдаг гэр бүлийн минь,  сайн санаатай хүмүүсийн   халуун сэтгэл л   солонгыг дуудаж танд л  харуулах гэж, танд л  бэлэглэж гэж тэнгэрт нумруулан татуулдаг гэдэгт та итгэх үү?

Би шууд  итгэнэ дээ.  Одоо ч итгэдэг юм .

Бямбасүрэнгийн Бүжинлхам 2013 он Дархан уул

Танд баярлалаа.

 



Comments

2013-09-27 - Солонго чи хэн юм бэ?

Бичсэн: Монгол хэл

Солонго инээдэг гэрэлтдэг, солонго уйлдаг дуулдаг юм тэврэлт

. Шууд холбоос



Бичлэг: 43 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax