Монгол хэлний нууцад нэвтрэх
2014-04-11
Хожимдсон гэмшил

Ангилал: өгүүллэг

                                     

Нар хур тэгширсэн зуны найртай улирал байлаа. Өнгө алагласан цэцэгсийн үнэрт хангай дэлхийн хамаг амьтад согтсон мэт дуниартана. Хээнцэр гоёмсог эрвээхийнүүд өчүүхэн  чөлөө завгүй эргэлдэн бүжнэ.

Тэр эрвээхийн бүлд эрх нь дэндсэн, дураараа нэгэн эрвээхий цэцэгсийн тоос шүүсэнд далавчаа будан өдөржингөө сэлгүүцдэг байлаа. Гэр бүлийнхэн нь түүний савсаг занг шүүмжилж даруу төлөв байхыг сургадаг боловч –Муусайн царай муутай юмнууд үзэсгэлэн гоо надад атаархаад байж сууж чадахгүй байгаа юм. Та нараар заалгасан заалгаагүй би өөрийн дураар амьдрах болно гэж эсэргүүцдэг боллоо.

Нэг өдөр өнөөх эрвээхий солонго шиг туяарч гэрэлтсэн содон цэцгийг хараад их л баярлажээ. Урьд өмнө огт хараагүй цэцгийн тоос, шүүсэнд биеэ будаж гоодоод явах юмсан гэсэн хүсэлдээ дийлдээд хэнээс ч асууж сураглалгүй шууд нисэн очиж гайхамшигт далавчаа бүгдийг нь буджээ.

Нүд гялбам гоёмсог болсноо бусдад гайхуулах гэж нистэл удалгүй далавч нь түлэгдэж байгаа мэт маш ихээр хорсож  өвдөж эхэллээ. Хайран биеэ хортой цэцгийн шүүсээр хордуулсноо мэдсэн түүнд орчлон дэлхий энэрэлгүй болсон мэт давчдан харанхуйлж, өөрөө өөрийгөө дэмий л зүхэв.  /Б.Бүжинлхам/

2014 оны 4 дүгээр сар 9


Comments


Бичлэг: 12 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax