Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-09-26
Хөл газрын ургамал эсээг таалан уншаарай

Ангилал: Эссэ

Хөл газрын ургамал 

/эсээ/

Намрын 10 дугаар сар гараад сэрүү орсон өдөр ажлаа тараад алхаж явахдаа байр байшингийн ёроол булан бараадаж ургасан ногоон өвсийг хараад өөрийн  эрхгүй атаархал, гуниглал төрж билээ.Таримал  ургамал ,өвс ногоо гандаж хагдарсан байхад намрын цасанд дарагдаж хүйтэн эрчийг биеэр мэдэрсэн  ч хатуужил омог тэвчээрээр бүхнийг ялан дийлсэн бардам нэгэн бээр тэргүүнээ өргөн зогсож Би “ л гэсэн юм шиг гайхширал төрүүлнө. Энэ бол бидний нэрлэдэг зэрлэг, хаа сайгүй ургаж хүний анхаарлыг татахаа больсон “нүдэнд орсон хог шиг” хэнд ч хэрэггүй юм шиг санагддаг болсон хогийн ургамал. Шинжлэх ухааны нэр томьёо нь хөл газрын ургамал .

 Яагаад, хүмүүс энэ ургамлыг үзэн ядаж, “зэрлэг, хогийн ,шарилж”, гэж нэрлэх болов. Сүүлдээ “харшлын” гэсэн тодотголтой болж хаа газарт нь таслан хаяж шатаан устгах болов. Тэр ургамал байхгүй байх нь дээр ч юм уу? гэсэн бодол сэтгэлийг минь зовоож бас сайн муу бүхэнтэй зөрчилдэж тулалдана.

 Онгон дагшин байгаль дэлхий бүхнийг урлан бүтээхдээ шимт ертөнцийн бодгаль биет бүхэнд амьдрах өсөн үржих ,орших эс оршихуйн боломжийг ижилхэн заяасан гэдэгт би итгэдэг юм. Амьдралын өнгө төрх хувьсан өөрчлөгдөж цаг хугацаа зогсолтгүй хөврөх он цагийн хэлхээнд хүн “зэрлэг “өнгө төрхөө гээж соёлт нийгэмд шилжихдээ “зэрлэг”гэх  зарим зүйлийг гаршуулан тэжээн судалж таньж ,цаашилбал оюун санааны ертөнц дэхь хийсвэр бүхнийг бодит болгохыг хүссэн хэдий ч бидэнтэй хамт амьдарч хүмүүст өөрийгөө мэдрүүлж чаддаг, магадгүй хүнээс илүү сэтгэж хатуужсан ,”зальтай”,  “зэрлэг” гэж нэрлэгдэх ургамлыг басамжлаад  дээрэлхээд мартчихсан байна.

Тэд хэн вэ? Тэдний нууцлаг ертөнцөд  зүгээр л нэг зочильё. Надаас өршөөл гуйж сэтгэлийн зовлонгоо хайлж хүмүүний ертөнцөд зочлох болов уу? Эсвэл омог бардам тэргүүнээ өргөж орчлонгийн бэрхшээл зовлонг дотоод сэтгэлийн хүч зоригоор даван туулж чадах гэгээрсэн,  гэгээрэлд хүрсэн оюун санааны ертөнцөдөө элбэг баян амьдарч  буй бурханлаг нэгэн байвал яана аа. Хэн мэдлээ.

1. хэсэг  “Зэрлэг өвс шиг битгий  амьдар”

Хаа сайгүй таараалдаж үр тоосоо  хүртээж ургаж боловсорч байдаг, ердийн нэгэн ургамал нь байшингийн булан ,хашааны ёроол,хүүхдийн тоглоомын газар, зам дагуу , тариалангийн талбай, бэлчээрийн газар гээд хамаа намаагүй ургаж байдаг зэрлэгтэй би хүүхэд байхаасаа танилцсан юм. Хүүхэд насны ажлын гараа зэрлэг зулгаахаас эхэлдэг байв.

 Халгай, шарилж, лууль, хиаг , чөдөр өвс, бог будаа, азаргана ,хамхуул, туулайн таваг, зааны таваг, гаймуу гээд 150 гаруй төрлийн ургамлууд багтдаг юм. Тэдний ихэнх  нь яг л  муу санаатай хувиа хичээсэн, шунахай хүмүүс шиг санагддаг юм.

Учир нь хөл газрын ургамал нь газар тариалангийн талбайд таримал ургамалд “дэндүү “ аюултай бөгөөд хөрсний шимт тэжээл азотыг шингээж авдаг, таримал ургамлын ургах чадварыг жишээ нь манжингийн 40-45%, төмсний 80-95 % -ийг алдагдуулж бууруулна.

Хүчирхэг олон салаа бүхий сахлаг үндэстэй, үндэс нь хөрсний ус чийгийг хурдан сордог ховдог ургамал. Навч нь томорч ургахдаа маш хурдан, ингэснээр бусад ургамлыг сүүдэрлэж ургах нөхцөлийг багасгадаг. Хажуу дахь ургамлаа ороож ургадаг чөдөр өвс нь  хүчит соруулаа ишинд нь лав зоож шим тэжээлийг нь сорон ургадаг юм.  Зарим ургамал нь тухайн ургамлын үндэс рүү шигдэн шим тэжээлийг сордог учраас эдгээр ургамлуудыг празит, хагас празит гэж нэрлэдэг билээ .

Ургамлын үндэс нь газрын хөрсөнд 10-80 см гүн шигдэж ургадаг учраас амархан тастаж  зулгааж дийлэхгүй тохиолдол ч бий.     Зэрлэг ургамлын үр тоосоо хүртээх нь харилцан адилгүй байдаг ба зарим ургамалын нэг иш гэхэд 10000-500000 ширхэгээр хүртээх ч бий. Энэ тоосонцрын улмаас “хотжилтын өвчин” гэж нэрлэгдсэн харшлын өвчин дэгдэж асар богино хугацаанд нас харгалзахгүйгээр  олон хүнийг өвчүүлдэг юм.

 Зэрлэгийн ургах энэ чанар нь намайг гомдоож улмаар үзэн ядалтыг төрүүлж байна. Яг “хөхөө шувуу” шиг бишээ” вампир  л “гэсэн үг .Энэ нь хүний муу зан чанар шиг, үр могой шиг, эхийн ачийг саналгүй өссөн өршөөлгүй нэгэн мэт сэтгэлд бухимдал төрүүлнө.

 2 хэсэг. Зэрлэг өвс шиг амьдрая

Бухимдал, уур зэвүүцэл төрүүлсэн хөл газрын ургамал бидэн шиг сэтгэж амьдрах эс амьдрахын зааг дээр байгаа омог бардам нэгэн. Эдгээр ургамлуудыг битгий үзэн яд. Амьдрахын төлөө учрах бэрхшээлээс ч айхгүй зориг хатуужилтай ямар ч нөхцөлд дасан зохицох чадвараараа хүнээс ч илүү ухаантай юм шиг.

.Хавар дулаарч хөрсний хэм /+5+6 / байхад хөрс бүрэн халаагүй нөхцөлд, /-5-8 /хэмд ч соёолж ургаж эхэлдэг, эртэч ургамал юм.Ургах бүхий л  боломжийг хайдаг, бүрэн дүүрэн ашигладаг юм. Үр тоосоо салхиар, амьтнаар, хүнээр ,малын ялгадас баас, усаар ч хүртээж чаддаг ба үр нь салхинд хийсч явахад зохицсон жижигхэн хатуу бөгөөд энэ үр нь 2-3 жилийн дараа ч ургах чадвартай байна.

Гантай зуны халуун  ,мөндөр , цас, бороо ,хяруунд цохигдсон ч сэргэх чадвар нь гайхалтай хурдан төдийгүй шим тэжээлт хөрсийг сонгон ургаж чаддаг нэгэн.Зэрлэгийг гараар зулгааж хаясан ч цавчиж унагаасан ч дахиад ургадаг , энэ ургамалд буцах шантрах зам гэж байдаггүй,үндсээр нь суга татан хаясан ч бага зэрэг чийг байхад ч дахиад ургана.

Тэднийг хэн ч хайрлаж тордож  арчилдаггүй, өстөн дайсан шиг загнаж байсан ч ургаж л байдаг, устаж  мөхөөгүй, гайхамшигтай нэгэн. Ургамлын энэ чанар нь зовлонг дааж чадсан ,шантарч мөхөөгүй баатарлаг хүмүүнтэй адил. Бид “зэрлэг” өвс шиг бэрхшээлийг сөрөн амьдраад үзвэл яах вэ? Эцэг эхийн хайр ивээл ,энхрийлэлд өсөн бойжсон хэдий ч  амьдралын анхны бэрхшээлд сөхрөн суудаг хүмүүс үүнийг уншаад ичээсэй.

Эцэст нь хэлэхэд

“Зэрлэг өвс, “ хөл газрын ургамал бидэнтэй цуг амьдарч сэтгэж, магадгүй зарим чанар нь биднийг уурлуулж  нөгөөтэйгүүр ичээж бидний ертөнцөд оршсоор байна. Хүмүүс бид шим ертөнцийн эгэл ба эгэл бус нууцлаг зүйлсийг судалсаар байна.

Хэрвээ тэд байхгүй бол бид байгалийн сайхан ,цаг хугацаанд итгэн залхуурч амьдралд идэвхгүй хандан  сул дорой, үлбэгэр нэгэн болж хувирна.Бидэнд саарыг мэдрүүлж сайныг муутай харьцуулах боломж олгодог. Тэд бол эсрэг тэсрэгийн нэгдэл, нэмэх хасах үйлдэл ч биш.миний төлөө гээд ургах боломжоо алдаж урсгал ус шиг холдоод явна гэж үгүй .

Дэндүү муухай” , “муухай  гэсэн бүгдийг битгий адлаасай,бүү муул. Хаа нэг хэрээ гуаглана, хүмүүс харааж түүнийг муулна,хөөнө.Хаа нэгтээ аалз, могой явна, хүний дотор арзаганаж холдон зайлна. Хаа хамаагүй ургамал ургана, “хогийн”,зэвүүн” гэж харааж тастана. Тэд бол амьд ертөнцийн эгэл зүйл, өөрийн хуульд захирагдаж өөрийн замаар амьдарч түмэн бэрхшээл ,зовлон жаргалыг туулж яваа хүмүүстэй адилхан.

Тэдний ертөнцөд бүх юм өөрийн зорилготой, мартвал устаж сөнөнө, үгүй болно.Энэ бол байгаль ээжийн хатуу шалгуур.

Хүмүүс ээ, зэрлэг өвс шиг сөрж амьдарья .

 Хэн ч чамайг хайрлахгүй байхад битгий гундаж хагдар. Тэдэн шиг бэрхшээлийг  сөрөн ургаж өөрийгөө бусдад мэдрүүл.

Хатуу ширүүн амьдрал, зовлонтой  нүүр тулан учирсан ч хөл бүү сөгд. Тэдэн шиг ямар ч үед зохицон хурдан сэргэ.

Амьдрах бүх боломжоо бүрэн ашигла.  Адалж хөөсөн ч тэдэн шиг ахиад нэг газар ургаад цэцэглэ.

Сайн сайхны эхлэл , гэгээ гэгээрлийн  үр тоосыг яг л тэдэн шиг/ 10000-500000 /тоо ширхэгээр бусдад хүртээ. Сайн сайхны бэлгэдэл болж тэд хаа сайгүй ургана.

Хүмүүс ээ, зэрлэг шиг сэтгэлийн тэнхээтэй амьдарья.

Б.Бүжинлхам. 2012 он.

Comments

Бичлэг: 53 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн

Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх

:-)
 
xaax