Монгол хэлний нууцад нэвтрэх
2014-05-18
Цагийг удирдах нь

Ангилал: Эссэ

 Цаг хугацаа хэмээх содон сонин ертөнц миний бодол санааг соронзон мэт татна. Тэдний хаант улсад бүх юм энгийн мөртлөө нууцлаг. Нүдэнд харагдаж гарт баригддаггүй хэрнээ орчлон дэлхий  бүхлээрээ түүний өмнө бөхөлзөж, бурхан тэнгэр шиг хүндлэн дээдэлж,  тэнгэрт тултал магтана.

 Өчүүхэн жаахан шавьж хорхойноос эхлээд аварга том биетэй арслан заан ч цаг хугацаанд захирагдаж, түүний заавар зөвлөгөөг ёсчилон биелүүлэх нь хамгийн хачирхалтай этгээд санагдана. Нар сар одод хүртэл шүү.  Түүний  хаант  улсын зан  заншил  бусдаас ялгаатай, үргэлж  нүүж явдаг. Орчлон хорвоогийн бүхий л  амьтад дагаж нүүнэ.

Харин миний хаант улсад бүх юм сайхан. Хаан аав хатан ээж минь   хэрэгтэй бүхнийг хэдэн жилээр бэлдэж өгнө. Дураараа ууж идэж, унтаж хэвтэнэ. Бас наргиж цэнгэнэ. Юунд яарах юм бэ? Яах гэж? Маргааш гэсэн өдөр байгаа болохоор сандарч тэвдэлгүй тайван амарч амьдар гэсэн миний тунхагласан үндсэн  хуулийг  хүн  бүхэн мөрдөнө.

 Нэг өдөр би цаг хугацааны хаант улстай дайн зарлахаар шийдлээ.  Хүчин зүтгэдэг  найз нөхөд  намайг тэнгэрт хүртэл магтсан учир баярласан хэрээ бархирав гэгчээр хорон ширүүн үгээр  хааныг нь  өдөж хатгалаа.

 Хүсч хүлээсэн   тулалдаан эхэллээ.  Арван хоёр өрлөг жанжинтай мянга дөрвөн зуун дөчин эрэлхэг дайчин эрсээ удирдсан цаг хугацаа хаантай  хоосон ам шалдан гуялсан би гартаа ганц ч зэвсэггүй тулалдлаа.  Дэм болж байсан хүсэл мөрөөдөл, тэвчээр, зориг хатуужил, зорилго, эрч хүч, цэцэн мэргэн ухаан гэсэн эрхэм сайн нөхдүүд  намайг аль хэдийнээ  хаяж цаг хугацаа хаантай  нэгдсэнийг сая л  олж харлаа. Тэд –Эсэргүүцэж байна, эсэргүүцэж байна,  бут ниргэж сөнөөе гэж дуу нийлүүлэн алхахад хөөрхий миний дэргэд хэн ч байсангүй.

Нойр, залхуурал, зугаа цэнгэл, тоглоом шоглоом  худал хуурмаг, мухардал төөрөгдөл тэргүүтэй хэдэн нөхөд гартаа цаасан сэлэм бамбай барьчихсан  миний нөмөрт  хоргодож сүүтэгнэж  байснаа удалгүй хаяад зугтаалаа.  Даан ч тэнцвэргүй тулаанд би шившигтэйгээр  ялагдлаа. Цагтаа  сүүдэр шиг дагадаг, шоргоолж шиг шавсан найз нөхөд минь хаачсан бол. Сүмийн үүдэнд цацсан будаа идэх гэж цуглардаг тагтаа шиг нисчихлээ гэж үү?

 Би гэртээ  эргэж очих нүүргүй болжээ. Гэрт гуниг гутрал, азгүйтэл, арчаагүй дорой  намайг хүлээж байгаа.

Багын унаган найз Хүсэл мөрөөдөл минь цаг хугаацааны хаант улсын шинэ залгамжлагчаар тодорчээ гэсэн зар  мэдээг сонсоод би баярлаж чадсангүй, дэмий халаглаж бас атаархлаа. Орчлон дэлхийн түмэн амьтан  над шиг ялах гэж, тэнэг санаа өвөрлөн очдоггүй юм байна. Тэд   зөвхөн цаг хугацаанаас хоцрохгүй гэж хичээдэг юм. Өчүүхэн жаахан амьтан ч цаг хугацаатай нөхөрлөж амьдардаг гэдгийг ойлголоо.

Би  байгаа бүхнээ алдахгүйн тулд цаг хугацаатай  айлсаж амьдрахаар нүүж очлоо. Түрүүлэхгүй  ч  хоцрохгүйн төлөө  өөрийнхөө дадаж дассан  бүхнээ хаяад  эргэлт буцалтгүй нүүдэллэх нүүдэлчин  амьдралд дасан зохицъё доо.

Цаг хугацаанаас хоцорвол намайг мөхөл хүлээж байгаа. Мөхөхгүйн тулд цаг хугацааг дагах хэрэгтэй.

Б.Бүжинлхам  2014 оны 5 дугаар сар 16


Comments


Бичлэг: 6 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax