Монгол хэлний нууцад нэвтрэх
2014-04-11
Зул

Ангилал: өгүүллэг

Эмээ ариун гэгээн бурхдын өмнө зул өргөнө. Өчүүхэн жаахан гэрэл яаж  далд ертөнцөд зүдэрч яваа түмэн амьтдыг зовлонгоос гэтэлгэж зөв  зам мөрийг олоход нь тусалдаг гэж бодохлоор түүний агуу хүч чадалд сөгдөж биширмээр санагдана.

Зул зөвхөн тосноос бус ерөөл буян, өршөөл өглөг, дурсамж дурдатгалаас цацарч байгаа өнө мөнхийн гэрэл гэгээ юм. Хүний дотоод мөн чанар, цаг хугацааны үнэ цэнийг бидэнд мэдрүүлж чаддаг учраас зул өөрөө бүхнээс хүчтэй, бүхнээс гэрэлтэй байдаг байх.

Өвөг дээдсийн зүрх сэтгэлд асч бадарсан тэр л ариун нандин гэрэл гэгээг бид арчаагүй дорой сэтгэл, атаа жөтөөгөөр бөхөөчих вий гэсэн болгоомжлол намайг үе үе эзэмдэнэ.Тэр сэтгэлийг бөхөөж унтраахгүй  бадраая  гэсэн  юм шиг эмээ бурхдад зул өргөнө.

                                                                     2014 оны 4 дүгээр сар 10  Б.Бүжинлхам


Comments


Бичлэг: 13 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax