Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-09-26
Их нууц эрдмийн шидийг үзүүлэгч Мила богд

Ангилал: Эссэ

Их нууц эрдмийн шидийг үзүүлэгч егүзэр Мила богд гэсэн номыг заавал уншаарай

Төвдийн их даянч шүлэгч егүзэр Миларайв манайхны хэлж дассанаар “Мял богдын намтар “энэ зохиол нь ухаант уншигч хүмүүний сэтгэлийг сэргээж” оюун ухааныг хөглөсөн гайхамшигт бүтээл юм . Энэ номыг уншсан хүн бүхэнд хүний сэтгэл зүрхний гал бадарч, сэргэлэн цовоо, өөдрөг болж , амьдарлын гэрэл гэгээг олж харсантай эн дүйцэх агуу бүтээл гэдэгтээ санал нийлэх байх аа. Молх уншигч би оюун ухааны гайхамшигт сор бүтээлийн зүйрлэшгүй сайхан амтыг амталсан болохоор бусдад түгээн дэлгэрүүлж амсуулж ,оюун ухааны гайхамшгийг жаахан ч гэсэн танд хүртээж сонордуулахыг хичээж байна.
Мила богд буюу Миларайва нь Арван нэгдүгээр зуунд Төвдөд аж төрж байсан шүлэгч, бясалгагч, шидтэн гоц чадвартан юм. 1052 онд төрж 1135 онд 84 насандаа жанч халжээ. Мила богд нь хур бороо оруулдаг, өөрөө хөөрөн нисдэг, сэтгэцээр бусдад нөлөөлдөг, зайнаас оношлох, эмчлэх гэх зэрэг олон чадвартай, ид шидтэй, рид хувилгаан бөгөөд ерийн нэгэн даяанч бус , нууц тарнийн хөлгөний шидийн чадлыг үзүүлснээрээ нийт хүн төрөлхтний оюуны гэгээрлийн үлгэр болсон билиг төгөлдөр, их егүзэр юм. Энэ зохиол нь Англи, Герман , Франц гээд олон хэлээр орчуулагдаж хэвлэгдсэн билээ. Монголчууд энэ зохиолыг 17-р зууны үеэс бичгийн орчуулгаар мэдэх болсон байна. Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн “Мянган жилийн харьцуулсан хүснэгтэндээ” 1618 онд халхын Цогт хунтайжийн захиалгаар Хөх хотын гүүш Цорж” Милын намтар дуулалыг” орчуулжээ.
Зохиол нь агуу их багш Мила богд олон шавь нарынхаа хамт бясалгал хийж сургаалаа айлтгаж байгаагаар эхэлдэг бөгөөд өөрийнхөө амьдралын түүх намтраа ярьж байгаагаар энэ зохиол зохиомжлогджээ. Түүний эцэг Милашийравжалцан нь хөдөлмөрч сайхан сэтгэлтэй хүн байсан бөгөөд Мила богдыг төрөх үед Сонорыг баясгагч, чихнээ чимэгт, яруу дуут гэсэн утгатай Тойвага гэсэн нэрийг хайрлажээ. Тойвоогийн дүү охинд аз жаргалын сахиус Бидагонжид гэсэн нэрийг хайрлаж хүмүүс өхөөрдөж Бида гэж энхрийлэн дууддаг байлаа. Угаас сайхан сэтгэлтэй, ажилсаг нямбай гэр бүл байсан учраас хүү охин хоёроо хайр энхрийлэл хөрөнгөөр дутаалгүй өсгөж ээж нь хүүхдүүдийнхээ үсэнд оюу шигтгээт алтан чимэг зүүж сүлждэг байлаа. Нөлөө ихтэй айл байсан болохоор хамгийн угсаа сайтай язгууртнуудтай үр хүүхдээ гэрлүүлэх сүй тавилцсан байлаа. Яг энэ үед нь хайртай эцэг нь өөд болж авга ах , эгч нь бэлбэсэн хоцорсон бэргэн эгч Тойвгоо, Бида нарыг хууран мэхлэж эцгийнх нь үлдээсэн хөрөнгийг нь хуваан авч эмгэнэлтэйгээр хөөн гаргаснаар зохиолын үйл явдал үргэлжилж байна. Тэдний гэр бүл нь туйлдан ядарч нохойд өгмөөр заваан хоол, идэж хувцасны оронд навтас өмсөж хөл гар нь сайртаж, сульдан унаж арай чүү амьдарч байлаа. Ээж нь авга ах эгчийг нь Барсын удмын шулам гэж хэлдэг байв. Үр хүүхэд нь өсөж байгаа болохоор ээж нь хамаг байдгаа шавхан найр хийж” Миний нөхрийн хөрөнгийг үр хүүхдүүдэд нь эргүүлэн өг гэж шаардахад хүний үнэргүй өнөөх хүмүүс ээж дүүг нь зодож нүдэн , гэрээсээ хөөн гаргадаг. Хөөрхий эхийн гаслан зовлон туйлдаа хүрч, өшөө хонзонгоо ямар нэг аргаар авахын тулд хүү Тойвгоог хараал сурч ирэн өөрсдийн өшөөг авахуулахаар хол нутаг руу явуулж байна.
-Хайртай үр минь чи эндээс энэ газраас өөрийнхөө хүч чадлыг үзүүлж тэднийг бут ниргэх ёстой. Чи энэ залуучуудтай өөрийгөө битгий зэрэгцүүлээрэй. Эд нар омог зарж гайхуулах гэж хараал судалж байгаа бол бид аргаа бараад хэрэгцээнд шахагдаад ингэж байна. Тийм чадлыг эзэмшээгүй буцаж ирвэл би чиний нүдэн дээр боож үхнэ гэсэн захиастайгаар нутгаа орхин гарч байна. Тойвгоо гарынхаа үзүүрээр үүл аянгыг удирдан залж чаддаг багшид шавь орон хүчин зүтгэснээр хараал сурч авга эгч ахаасаа өөрсдийн өшөөг авч чаддаг . Түүний явуулсан хараал нь маш хүчтэй хүрч ах дүүсээрээ найрлан хуримлаж байхад нь байшингийн дор шонгоос уяатай хэдэн азарга гүү цовхчин түлхэлцэн дэвхцэж эхэлжээ. Азарганууд уяанаасаа зулран гүүнүүд рүү харайлгав. Азарга янцгаан гүү тангарч эцэст нь нэг гүү байшингийн тулгуур шонг хугартал их хүчээр дайран мөргөхөд байшин тэр чигээрээ нурж 35 хүн түүний бэр, авгын бүх хүүхдүүд үхжээ. Утаа тоос манаран тэнгэрийг бүрхэв. Байшингийн хэмхэрхий дунд үхсэн эр эм томчуул хүүхдийн хүүр малын зэм хөглөрчээ. Үхлээс авга ах эгч хоёр л амьд гарсан бөгөөд үйлийнхээ үрийг эдлүүлэх гэж тэднийг амьдаар нь тарчилгах шийтгэл оноожээ. Дараа нь Тойвгоо өөрсдийг нь дарлаж дээрэлхдэг хүмүүсийн тариа будааг мөндөрт цохиулж юу ч үгүй сүйрүүлжээ. Үүнээс болж ээж дүү хоёр нь хүмүүст муу хэлэгдэж амьдралаас тасархай зайдуу, хөндий болж урьдын адил ядуу зүдүү амьдарсан хэдий ч сэтгэл нь тайвширч урьдын адил махран зүтгэж амьдарсаар л байв. Тойвгоо олон хүний амь насыг авсан болохоор сэтгэл дотроо маш их шаналж зовж явсаар өөрийнхөө үлдсэн амьдралыг буян өглөгөөр дүүргэж, бусдад тус болохын үүднээс хараалч гэсэн нэрээ солихоор цааш явдаг . Явсаар их Марва ламтантай уулзаж түүнд шавь ордог .Марва ламтан эцгийнхээ бүх хөрөнгийг авч яван Энэтхэг орж их багшид шавь орж номын авшиг хүртсэн ид шидтэй , нэр нөлөө бүхий мундаг чадалтай багш байлаа. Гадаад байдал нь их амгалан дөлгөөн мөртлөө Тойвгоод их ширүүн хандаж үргэлж зодож занчиж шийтгэж зовооно. Тойвгоо энэ их зовлонг биеэрээ, яс махандаа шингэтэл эдэлж зовж байхдаа сэтгэл шантарч гурван удаа багшаасаа зугтааж орхиж явдаг . Марва багшийн эхнэр Дагмидмаа зөөлөн сэтгэлтэй хүн учраас Тойвгоог өөрийн хүү шигээ санаж энхрийлж хамгаалж зарим үед хамсан хуйвалдаж үгээ хэлэлцэнэ. Марва багшийн энэ утгагүй зовлон тарчлах шийтгэл нь цаанаа их учиртай ажээ. Тойвгоо олон хүн алж өөрийгөө нүгэл хилэнцэт хүн болгосон бөгөөд тэр их нүгэл үйл лайны өр төлөөсийг зөвхөн өөрийн биеэр нь эдлүүлж дууссаны дараа ариун их номын ид шидийг зааж сургаж байгааг уншаад сэтгэл уярч нулимс дусахгүй байхын аргагүй дүрслэн өгүүлжээ. Тойвгоогийн нэрийг Миларайв гэж өргөмжилж хутагт хувилгаан болох их сургаал ид шидийг зааж сургажээ. Мила гэдэг үг нь ялгуун ялсан гэсэн утгатай ажээ. Багшаа орхин нутагтаа ирэхэд хайртай ээж нь гэртээ үхсэн, Дүү Бида нь хаашаа ч мэдэхгүй газар гуйлга гуйхаар явчихсан дүр төрх өмнөөс нь угтдаг. Хайрлаж энхрийлсэн ээж нь гэртээ өнгөрч оршуулаагүй орхисон, амьдарч байсан байшин нь хэмхэрч нурж нар сар гэрэлтэж салхи үлээсэн балгас болжээ. Эхийнхээ шарилыг оршуулж өөрөө номын ид шидийн хүчийг хураах гэж даяан хийж амьдардаг . Бясалгал хийх явцад түмэн бэрхшээл зовлонтой тааралдаж түүнийг сэтгэлийн их хат , өршөөлөөр хэрхэн даван туулж байгааг та номноос уншаарай. Ууж идэх зүйлээр хомсдож эхлэхэд зөвхөн халгай идэж буцалгаж ууснаар бүх бие нь ногоон өнгөтэй болж үс нь хүртэл ногоорч хүн амьтан танихгүй болжээ. Эцэж турж даарч зовсон боловч хэзээ ч сэтгэлээсээ урваж шантарч үзээгүй учраас л Мила богд гэсэн алдрыг хүртсэн билээ. Хүн сэтгэл зүрхээ нэгэн чигт болгож чадвал юунд ч хүрдэг гэдгийг энэ зохиол харуулж байна. Зохиолын төгсгөлд Мила богд нь үй түмэн шавь нартаа сургаал номоо хайрласан их хутагт егүзэр богд болж түүний сургаал мөрийг олон шавь нар нь өвлөж хөгжүүлж байгааг сэтгэлд хоногштол уран яруу өгүүлжээ.
Нас барахын өмнө нь бүх шавь нараа дуудан сүүлчийн сургаалаа айлддаг гэсэн ч түүний хайртай шавь Райчун хол газар явсан учраас ганцаараа уулзалгүй байсаар таалал төгсдөг. Шавь нар нь Райчуныг хүлээн багшийгаа чандарлахыг хойшлуулж байтал хайртай шавь нь хүрч ирдэг юм. Зарим шавь нь түүнийг таниагүй учраас багшид бараалхуулахгүй ойртуулахгүй болохоор Райчун багшийгаа дуудан шүлэглэж залбиртал гэнэт багш нь өөрөө хөдөлж амилаад Райчуныг ойртуулахгүй байсан залуу шавьд “Нэг арслан зуун барсаас илүү . Тийм арслан бол миний хүү Райчун . Харин Райчун чи үүнд бүү эмзэглэ. Эцэгтээ ойртоод ир” гэж айлджээ. Энэ бол өөрийн рид хувилгааны чадлаар амилж боссон нэг л түүхийг би өгүүллээ. Мила богдыг нас барсны дараа тэнгэрээс таван өнгийн цэцгийн хур бууж байсан гэхдээ цэцэг бүр газар буудаггүй, хүмүүс бүр ойртоод ирэхээр цэцэгс дахин өөдөө хөөрч замхараад алга болж байв. Жил бүр энэ өдөр тохиоход тэнгэр ер бусын онцгой, тунгалаг солонго татдаг, Мила богдыг занч халах өдрийн адил тал бүрээс тэнгэрлэг аялгуу эгшиглэнэ гэж дүрслэн бичжээ.
Мила богд егүзэрүүдийн хамгийн суу билигт бодит түүхт агуу хүн юм. Чөтгөр шулам хүртэл Мила .Ий. Мила гэж айж явдаг гэнэ. Мила мятаршгүй хүчтэй хүчит арслан гэсэн үг.Мила богдын намтрыг түүний шавь Райчун бичиж тэмдэглэж ном болгож өвлүүлсэн гэсэн түүхэн баримт ч бий.
Та Их нууц эрдмийн шидийг үзүүлэгч егүзэр Мила богд гэсэн номыг заавал уншаарай
2013 он Б.Бүжинлхам Дархан-уул

Comments

Бичлэг: 45 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн

Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх

:-)
 
xaax