Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-09-28
Ухаант тогосын үлгэр

Ангилал: өгүүллэг


Эрт цагт  бүхнийг бүтээгч  хаан   анх удаа хамгийн  сайхан өдтэй  ,үзэсгэлэнт сүүлийг урлан бүтээгээд  цэргийн гарамгай  жанжин , шударга үнэнч  ,тогсонд  өгөхөд  –Агуу  хүчит хаан тандаа  мэхийн ёсолъё.  Уул нурж дов болсон ч,  далай ширгэж  шалбааг болсон ч ,  хаан танд хүчин зүтгэж   өчүүхэн    амиараа хамгаалах болно.  Өргөсөн тангарагаасаа буцвал энэ биенд минь  ертөнцийг  гэрэл гэгээг харах нүд ,  дуулж   сонсох чих  хэрэггүй , бөгөөд  элсэн цөлд    ганцаардаж  үхэх шийтгэлийг  надад оноож өгөөрэй гэж хэлэхэд хаан  ихэд баясаж  -Ухаалаг жанжин чи  хажууд минь байж тулах тулгуур, хара...


2013-09-28
Дэлхийн зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө марафон уншлагаддарханы яруу найрагчид нэгдлээ

Ангилал: Мэдээ

Зураг

     


Дэлхийн Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө марафон уншлагад Дархан-Уул аймгийн яруу найрагчид, шүлэгч сурагчид нэгдлээ.
2013 он 9-р сарын 28
Дархан-Уул аймгийн Боловсролын Газар, Хүүхдийн Номын ордон, Зохиолчдын эвлэлийн дархан салбар хамтран "Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө" нэртэй дэлхий нийтийн марафон уншлагад "Яруу найргийн үлэмжийн шидэт эрчмээр хүмүүний ертөнцийн сүүдэртэй талд илүү тод гэрэл тусгая" уриан дор нэгдэж яруу найргаа өргөлөө. Яруу найргийн уншлагад 15 яруу найрагч, ЕБС-ийн 60 гаруй шүлэгч сурагчид шүлгээ уншиж найраг хөгжө

Яруу найрагч  Д.Оюун...

2013-09-27
Солонго чи хэн юм бэ?

Ангилал: Эссэ


Бага насны минь гэнэн цагаахан  бодлууд зүрхэнд минь уяатай өчнөөн  олон жил болжээ. Нас минь  хаврын шувууд , хайрын цэцэгстэй цуг нэг нэгээр   нэмэгдсээр  бяцхан охин би хорвоогийн амьдралын  нууцыг агуулсан их  хаалгыг  сэм сэмхэн тогшсоор нэлээд  ч уджээ.

Бороо орсны дараа  газар дэлхийн бүхий л зүйлс , цөмөөрөө нүүрээ угаасан аятай  цэвэр цэмцгэр , чийглэг , сайхан болж орчлон  хорвоод     зөөлөн намуухан хүслүүд   анирлахад  ,  сэтгэл минь  цэцгэн  дээр тогтсон борооны ус  чамтай л адилхан  тунгалаг болж баясаж цэнгэдэг нь одоо ч  хэвээрээ шүү  .Хэдий бие минь томорч санаа минь гэнэ...


2013-09-27
Хайрын зурвас

Ангилал: өгүүллэг

Б.Бүжинлхаам     "Хайрын зурвас"

Шөнөжин уйлж улайсан, бөлцийж хавдсан нүдтэй хэдий ч  нүүрэндээ инээмсэглэл  тодруулсан,  өндөр нуруутай хорин таван настай гэмээр  нүдэнд дулаахан залуу хаалга онгойхыг хүлээсэн мэт догдлон зогсох нь хүлээж буй хүмүүст тийм онцгой сэтгэгдэл үл төрүүлнэ.  Энгэртээ том хавтастай бичиг баримт бололтой  зүйлийг тас атгачихсан “Цаг хугацаа ямар урт юм бэ?” гэсэн мэт цаг руугаа байн байн харна .   Хүсэн хүлээсэн үүд нээгдэхэд өнөөх догдлон хүлээсэн хүний сэтгэлд айх ичих зэрэгцэн орох эс орохоо шиидэж ядаж байгаа бололтой хэсэг зуур зогссоноо   “Орно оо “гэж хү...


2013-09-26
Их нууц эрдмийн шидийг үзүүлэгч Мила богд

Ангилал: Эссэ

Их нууц эрдмийн шидийг үзүүлэгч егүзэр Мила богд гэсэн номыг заавал уншаарай

Төвдийн их даянч шүлэгч егүзэр Миларайв манайхны хэлж дассанаар “Мял богдын намтар “энэ зохиол нь ухаант уншигч хүмүүний сэтгэлийг сэргээж” оюун ухааныг хөглөсөн гайхамшигт бүтээл юм . Энэ номыг уншсан хүн бүхэнд хүний сэтгэл зүрхний гал бадарч, сэргэлэн цовоо, өөдрөг болж , амьдарлын гэрэл гэгээг олж харсантай эн дүйцэх агуу бүтээл гэдэгтээ санал нийлэх байх аа. Молх уншигч би оюун ухааны гайхамшигт сор бүтээлийн зүйрлэшгүй сайхан амтыг амталсан болохоор бусдад түгээн дэлгэрүүлж амсуулж ,оюун ухааны г...

2013-09-26
Б.Бүжинлхам "Арван тавны сар "

Ангилал: Шүлэг


 Үг нь ухааруулж ая нь аргаддаг ардын дуу

Үүлгүй тэнгэрийн нар шиг сэтгэлд тунгалаг

Үзэмж төгөлдөр гоо бүсгүй  Жоожуугийн

Үнэнч сэтгэлийн дуулал болж зүрхэнд  уянгална

Аниргүй тэнгэрийн үүлсийг эвшээлгэж

Асгарсан хайрын түүхийг өгүүлнэ

Амар амгалан сарыг  аялгуу эзэмдэж

Аргагүй амрагийн дууг сэтгэлд  шивнэнэ

Ардын дууны эр хонгор аялгуу эгшиг

Аргамжаатай морь шиг сэтгэл дотор үүрсэнэ

Айлын жаахан бүсгүй Жоожуугийн зүрхэнд

Амраг хайрын болзоо эмнэг шиг булгиж хононо

Бодлын уяатай хайрын орчлонд

Болор мөнгөн шөнө ботгон нулимстай инээнэ

Бүсгүйн хайр сарны цээжинд заларахад

Бү...


2013-09-26
Б.Бүжинлхам " Хар цагаан "

Ангилал: Шүлэг


Ухаалаг сайхан үгтэй, уярмаар дөлгөөн харцтай

Уул шиг ханхар залууд  хайраа би  бэлэглэлээ

Тэвэрч эрхүүлж    алган дээрээ бөмбөрүүллээ

Тэр миний    бурхан, тэгээд  хань  гэж  дээдэллээ

Ухаалаг сайхан үг нь ус шиг урсаад явчихлаа

Уярмаар дөлгөөн харц нь  учрал дагаад хийслээ

Тэврэх биш түлхээд  тэртээ хол өшиглөчихлөө

Тэр миний бурхан  биш тэгээд чөтгөр   гэж үү

Нулимс минь урссаар  арчаагүй дорой боллоо

Нууцхан   хайраа  нуугаад  бөгтийж  алхлаа

Итгэл минь цэцэг шиг хатаад    хагдарчихлаа

Сэтгэл минь   бүрхэг   тэнгэр шиг  бороошчихлоо

Нүдэнд ч үрчлээ үүсч сэтгэл минь  гундлаа

...

2013-09-26
Б.Бүжинлхам "Аялгуу"

Ангилал: Шүлэг


Зөөлөн зөөлөн бүүвэйлэх

Замбуулин хорвоогийн уянга

Зүрхэн дундуур урсах

Зүүдний уяхан эгшиг

Сэтгэл дотор уужирч

Санаанд хоногшсон аялгуу

Бодол дунд аргамжиж

Бүтэн болсон хайр

Аяар аяар аргадах

Ачит ээжийн бүүвэй

Амьдрал дундуур урсах

Алдрай насны дурсамж

Сэтгэл дотор хөвөрч

Санаанд ивэлсэн аялгуу

Бодол дунд аргамжиж

Бүтэн болсон хайр

Илбэн илбэн аргадах

Эрхэм бүсгүйн   бүүвэй

Ижил дундуур урсах

Ижий орчлонгийн дуулал

2006 он Б.Бүжинлхам


...

2013-09-26
Б.Бүжинлхам Цагаан сар

Ангилал: Шүлэг

Амар амгаланг бэлгэдэж

Цагаан сар айлчилна

Айл гэрийн хойморт

Идээ будаа дүүрнэ

Амьдралд баяр нэмж

Айлчин гийчин ирнэ

Ашдын ерөөл биелж

Айл хотол баясна.

2007 он Б.Бүжинлхам



2013-09-26
Онч мэргэн үгс -2

Ангилал: Онч мэргэн үг

1.    Сайхан сэтгэлтэй ,ухаантай эрхэм, хүнлэг хүмүүст мөнгө захирагддаг бөгөөд тэд ууж идэх, өмсөж зүүх, нэр алдрыг хэзээ ч гол болгодоггүй. Бусдыг энэрэн хайрлаж өрөвдөн уучилж ачилж туслахын тулд мөнгийг зарцуулдаг учраас тэр. Ариун цагаан буяны үр шимийг хэзээч голдоггүй, улам хайрлан хүндэлж гамнадаг учир тэдний мөнгө өнгөлөг цагаан, гэрэл гэгээтэй, өгсөн хүндээ ээлтэй,өсөж үрждэг арвай буудай гэлтэй.

2.    Та нар намайг яаж ч муулж гутааж доромжилсон ч сарнай цэцэг шиг хурдан гундаж хагдрахгүй ээ. Харин таслаад зулгаагаад хаясан ч эргээд бүр хүчтэй ургаж цэцэглэх зэрлэг шиг ургана аа ...



Хуудас: 5 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх