Монгол хэлний нууцад нэвтрэх
2014-05-18
Муухай үнэр

Ангилал: өгүүллэг

       


            Гал тогооны өрөөнд орохлоор ялзарч муудсан юмны таагүй үнэр үнэртээд байх шиг боллоо. Бохирын хоолойноос гэсэн таамаг дэвшүүлж цонхоо онгойлгоод арц хүж уугиулав. Арай баас гишгээд гэрт ороод ирсэн болов уу гэж хэн нэгнийг хардан бүх гутлын улыг нягталж шалгалаа .Огтхон ч ажиг сэжиг алга. Яалт ч үгүй үнэртээд байгаа болохоор эрж хайж олъё гээд хамаг сав суулга , хөргөгчөө нэг бүрчлэн уудалж онгичлоо.

             Тэр ойрхон мэт ханхийх тусам миний зэвүү дургүйг ихэд хүргэнэ. Удаан хайсны эцэст ширээний цаад булангаас хөх эрээн ууттай, түнтийж харласан юмыг шүүрээр татан ...


2014-05-18
Гайхамшигт аялал

Ангилал: өгүүллэг

                    

Ид нойрон дунд хэн нэгэн намайг дуудах шиг боллоо. Дахин дахин дуудах тусам уур бухимдал гал шиг дүрэлзэж –Ядаргаатай юм, унтмаар байна гэж уцаарлан  хөнжилдөө  улам шургав. Гэтэл би өрөөндөө гав ганцаараа зогсож байна. Юу ч алга. Миний эсрэг талд хээ хуартай асар том эртний хаалга нээгдэж –Нааш ир гэж нэрээр минь дуудлаа.

 Гайхаж ангайсан би учраа олохгүй сандран –Арай үхчихсэн юм болов уу? Сүнс минь ямар нэг газар луу явах гэж байна гэж бодоод учир зүггүй ориллоо. –Би явмааргүй байна.  Хийж бүтээх ажил ч их.  Аав минь, нялх нойтон хүүхдүүд  минь гээд сөхөрч суугаад уйлла...


2014-04-24
Гэрэл дутсан бодол

Ангилал: өгүүллэг

               

 

Би орчлон хорвоогийн баяр баясгалан аз жаргалыг хуваалцах гээд ургах нартай уралдан бяцхан хүүгээ тэврээд гадагш гарлаа. Навчин дээр тухалж  хоносон шүүдэр шиг тунгалаг агаарт ариуссан сэтгэл дэрвэлзэх тэр агшинд сүү шиг бодлууд урсаж ирлээ.

Бал бурам шиг бодлыг эгшээгүй байхад тэнтэр тунтар алхах үрийг минь дайрчих шахаад зөрсөн шинэ танилын уулга алдаж хэлсэн билиггүй үг сэтгэлийг  ээдүүлээд зогссонгүй бас зүрхийг минь зүүгээр шивээд авах шиг боллоо. Өдий төдий сайхан үгс байсаар байтал хараал цухал шиг үгсээр биеэ дүүргэсэн түүнийг өрөвдөж дэмий л гаслав. Гудамж талбайгаа...


2014-04-17
Хүүхэд нас

Ангилал: өгүүллэг

     

            Инээдэндээ бялуурсан хүүхэд нас минь санаанд уяатай бодол шиг өнжинө. Мөрөөдлөөр жигүүрлэсэн сэтгэл минь цэлмэг тэнгэрт мандсан нар шиг гэрэлтэй, өвсний толгойд шүүдэрлэн буух  сондор    шиг       тунгалаг            санагдана.

             Гэнэн томоогүй , бодолдоо хөгжиж баяссан би хязгааргүй хөх огторгуйд шувууд шиг жаргалтай дүүлэн нисч , номин цэнхэр талдаа унага шиг дураараа чавхдана . Зүрхэнд дэлбээлсэн баяр баясгалангийн нулимс энгэртээ уналгүй инээмсэглэж    хатна.

               Аз жаргал хурайлан дуудсан хонгор нас минь хонхон дуутайгаа сэтгэлд цангинахад ариун ха...


2014-04-11
Урсах мөрөн булгаас эхтэй

Ангилал: өгүүллэг

Түмэн зүйлийн шувууд цугларсан үзэсгэлэнт хөндийд ид шидтэй, анагаах увидастай нэгэн булаг мэндэлжээ.Тэр цагаас хойш өд сөдөө гайхуулсан гоёмсог шувууд булгийн ариун усаар ундаалдаг болсон бөгөөд өөрсдийн үзэсгэлэн гоог түүнд ам булаалдан сайрхдаг болжээ.

Тэдний хоосон яриа, ихэмсэг дүр төрхнөөс залхсан булаг удалгүй  ганцаардаж эхэллээ. Гуньж гутрах тусам  ундарга нь хатаж ширгэж байгааг мэдэрсэн булаг хэнээс аврал гуйхаа мэдэхгүй уйлж суутал урьд өмнө огт үзээгүй хоёр бараан шувуу нисэн ирж ундаалж байснаа гэнэт ийн асуужээ.

 –Рашаан усаараа бусдыг ундаалж байдаг ачтан буянтан минь юунд ин...


2014-04-11
Хожимдсон гэмшил

Ангилал: өгүүллэг

                                     

Нар хур тэгширсэн зуны найртай улирал байлаа. Өнгө алагласан цэцэгсийн үнэрт хангай дэлхийн хамаг амьтад согтсон мэт дуниартана. Хээнцэр гоёмсог эрвээхийнүүд өчүүхэн  чөлөө завгүй эргэлдэн бүжнэ.

Тэр эрвээхийн бүлд эрх нь дэндсэн, дураараа нэгэн эрвээхий цэцэгсийн тоос шүүсэнд далавчаа будан өдөржингөө сэлгүүцдэг байлаа. Гэр бүлийнхэн нь түүний савсаг занг шүүмжилж даруу төлөв байхыг сургадаг боловч –Муусайн царай муутай юмнууд үзэсгэлэн гоо надад атаархаад байж сууж чадахгүй байгаа юм. Та нараар заалгасан заалгаагүй би өөрийн дураар амьдрах болно гэж э...


2014-04-11
Зул

Ангилал: өгүүллэг

Эмээ ариун гэгээн бурхдын өмнө зул өргөнө. Өчүүхэн жаахан гэрэл яаж  далд ертөнцөд зүдэрч яваа түмэн амьтдыг зовлонгоос гэтэлгэж зөв  зам мөрийг олоход нь тусалдаг гэж бодохлоор түүний агуу хүч чадалд сөгдөж биширмээр санагдана.

Зул зөвхөн тосноос бус ерөөл буян, өршөөл өглөг, дурсамж дурдатгалаас цацарч байгаа өнө мөнхийн гэрэл гэгээ юм. Хүний дотоод мөн чанар, цаг хугацааны үнэ цэнийг бидэнд мэдрүүлж чаддаг учраас зул өөрөө бүхнээс хүчтэй, бүхнээс гэрэлтэй байдаг байх.

Өвөг дээдсийн зүрх сэтгэлд асч бадарсан тэр л ариун нандин гэрэл гэгээг бид арчаагүй дорой сэтгэл, атаа жөтөөгөөр бөхөөчих...


2014-04-11
Саран авхай

Ангилал: өгүүллэг

 

 

Түмэн од мичид гялалзах шөнийн тэнгэрт үзэсгэлэнт саран авхай заларна. Толь шиг мэлтэлзэх нуурын толионд тольдон, инээмсэглэж байхыг нь харсан нэгэн хүн их дуугаар –Үүрд  гуниглаж суудаг, аз жаргалгүй сар чи хүмүүс бидэнд үргэлж атаархдаг байх. Яахав, чамайг үзэсгэлэн гоо бүсгүй болоод газар дэлхий дээр бууж ирвэл авгайгаа болгож авъя гэж тохуурхон орилжээ.  

Хариуд нь -Орчлон ертөнцийн сайхан бүхнийг харж баясдаг болохлоор би хамгийн аз жаргалтай. Алтан дэлхийн хүмүүст итгэл найдварын гэрэл гэгээг хэнээс ч харамлахгүй, адилхан бэлэглэдэг учраас өчүүхэн ч ганцаардаж гунигладаггүй юм. Хара...


2014-04-09
Цас

Ангилал: өгүүллэг

                                               

Хязгааргүй цэлийх өвлийн  тэнгэрээс  үй түмэн цасан ширхэг эргэлдэн эргэлдэн бууна. Түм бумаар асгарах ширхгүүд  газрын хэвлийд нялхарч  эрхлэхэд сэтгэлд минь гэгээн бодлууд цастай зэрэгцэж бударна.   

Түүх дурсамжийг агуулсан тэр  бяцхан  ширхгүүд өөр өөрийн өнгө, хэлбэр дүрстэй ажээ. Аав ээжийн сэтгэл шиг цэцэгсийн цоморлиг, энхрий үрсийн инээд шиг эрвээхий, амраг хайрын итгэл , анд нөхдийн ерөөл шиг цэнхэр навчис, алтан шар зөгийнүүд сэтгэлийн амгалан тэнгэрээс шүхэрлэн шүхэрлэн бууна.

Хэсэг хэсгээр будрах  тэр цасан ширхгүүд цаг хугацаанд  н...


2014-04-09
шагай

Ангилал: өгүүллэг

Нэгэн өглөө би гоё ганган хувцасласан эрхэмсэг дүр төрхтэй хүнийг  олж  харлаа.  Уран цэцэн үг ярианд нь автсан хүмүүс түүнийг бурхан мэт хүндэлж, хэлсэн ярьсан бүхнийг нь дуулгавартайгаар дагахыг хараад тэссэнгүй очиж үзэхээр шийдлээ.

            Үнэхээр  үг ярианд нь  алгуурхнаар уусч  аажимдаа ажил төрлөө, хэн гэдгээ умартаж  зөвхөн түүний амттай ярианд хөөрч зугаацсаар хэчнээн цаг хугацаа өнгөрснийг мэдээгүй байтал  гэнэт миний өврөөс өөдсийн чинээ шагай уначихлаа. Гайхан харвал аав бид хоёрын байнга тоглодог тэр шагай гэнэт амь орон надаас зугтаалаа. Хар бага наснаасаа өдий хүртэл биенээ...



Хуудас: 1 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх