Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-11-13
Хайрлая

Ангилал: Онч мэргэн үг

1.    Хүмүүс ээ, ээжийгээ хайрлая, санах биш яваад очъё, хэлж ярих биш түргэн туслая, зүүдлэн санах биш тэврэн эрхлэе. Нэг л мэдэхэд тэд, нар шиг жаргаж сар шиг хол явчихдаг юм, тэдэнд юу ч хүрэхгүй, юуг дуулахгүй амгалангийн оронд морилдог бөгөөд гагцхүү та хожимдсон гэмшлийнхээ өр төлөөсийг мянган хүж багцлан шатааж, түмэн зул өргөсөн ч цайрахгүй , алтаар өргөл барьж мөнгөөр суврага бүтээсэн ч ,та өөрөө өөрийгөө хэзээ ч уучилдаггүйг .... та, ухаараарай.

Бямбасүрэнгийн Бүжинлхам 2013
...

2013-11-13
Ээж

Ангилал: Онч мэргэн үг

1.    Энэ дэлхийд хамгийн ачтай хамгийн өгөөмөр буянтай хүн бидний ээж билээ . Ээжийгээ дурсаж хүндэлж хайрлаж явбал бидний үйлс , буян заяа дэлгэрч явдаг биш үү . Үрээ бүүвэйлж мууг бүхнийг аргадан зайлуулсан ээжийн бүүвэй хичнээн гайхамшигтай ,уяхан зөөлхөн, уран яруу, биширч ухаармаар, уянгатай тансаг аялгуу билээ.

 Бямбасүрэнгийн Бүжинлхам


...

2013-09-26
Онч мэргэн үгс -2

Ангилал: Онч мэргэн үг

1.    Сайхан сэтгэлтэй ,ухаантай эрхэм, хүнлэг хүмүүст мөнгө захирагддаг бөгөөд тэд ууж идэх, өмсөж зүүх, нэр алдрыг хэзээ ч гол болгодоггүй. Бусдыг энэрэн хайрлаж өрөвдөн уучилж ачилж туслахын тулд мөнгийг зарцуулдаг учраас тэр. Ариун цагаан буяны үр шимийг хэзээч голдоггүй, улам хайрлан хүндэлж гамнадаг учир тэдний мөнгө өнгөлөг цагаан, гэрэл гэгээтэй, өгсөн хүндээ ээлтэй,өсөж үрждэг арвай буудай гэлтэй.

2.    Та нар намайг яаж ч муулж гутааж доромжилсон ч сарнай цэцэг шиг хурдан гундаж хагдрахгүй ээ. Харин таслаад зулгаагаад хаясан ч эргээд бүр хүчтэй ургаж цэцэглэх зэрлэг шиг ургана аа ...


2013-09-26
Онч мэргэн үгс 1

Ангилал: Онч мэргэн үг

1.    Та хүмүүст мөнгө төгрөг өгч чадахгүй бол зүгээр л итгэл урам хайрласан халуун дулаан үгийг харамгүй хайрла . Таны хайрласан сайхан үг тэдэнд мөнгөнөөс үнэтэй гэдгийг байнга санагтун.

2.    Та хүмүүст заавал таалагдах албагүй ээ. Таалагдах гэж хиймэл дүр эсгэснээс зүгээр өөрөөрөө л бай. Хэрээ тогосны нөмрөг нөмөрсөн ч хэн ч хэрээг танина шүү дээ.

 

3.    Хүн хүн чанараар дутаж амьдарснаас эд хөрөнгөөр дутаж амьдарсан нь дээр

4.    Энэ дэлхийд хамгийн ачтай хамгийн өгөөмөр буянтай хүн бидний ээж билээ . Ээжийгээ дурсаж хүндэлж хайрлаж явбал бидний үйлс , буян заяа дэлгэрч явдаг биш ү...



Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх