| Монгол хэлний нууцад нэвтрэх
|
Ангилал: Шүлэг
Хүү минь" Хонгорхон хүү минь чи хаттай, бядтай эр болжээ Хорвоогийн ачааг даах тэнхээтэй, тамиртай болжээ Хатууг ялах сэтгэлийн хүчээ гал шиг бадрааж Хэцүүг дийлэх ухааны хүлгээ морь шиг сойж Эхлэл төгсгөлгүй амьдралын их тойрогт Эхнээсээ зөв алхаж гараанаасаа хурдан гараа Яг л тамирчин шиг Өнгөнд биш үнэнд шүтэж ухаанаа цэгцэл Өөдрөг сэтгэлээрээ жигүүрлэн өндөрт хөөр Яг л шувууд шиг Зовлон жаргалд ч сөхрөлгүй зоригоо чангал Зоргоороо сэтгэж түрүүлж урагшаа алх Яг л цаг хугацаа шиг Хорвоогийн барааныг арилгах биш , гэсэн ч Хүсэл бэлэглэх шувууд шиг жаргалтай амьдар Хүний тави...
2013-09-11
Эмээ маани уншина
Ангилал: Шүлэг
Эмээ маани уншина" Эргэх хорвоогийн буяныг хэлхэж эмээ маани уншина Эхлэлгүй төгсгөл үргэлжилж номын хүрд эргэнэ Хамаг амьтны тусын тулд гэж наминчлан уншина Халуун бүлээ даатган хичээнгүйлэн гуйж шившинэ Хөвөрсөн эрхэнд хүний тавилан бүхэлдээ багтана Хүндлэл ерөөл ээлжилж орчлонгийн хүрд эргэнэ Ачлал бишрэлийг хослуулж алтан дэлхий гэгээрнэ Амьдралын ачааг тэнцүүлж эмээ маани уншина Бямбасүрэнгийн Бүжинлхам 2013 он ...
Ангилал: Шүлэг
"Ээжийн дээл" Элбэг хангалуун сэтгэлийн энгэрт сүү дусах шиг Ээжийн дээл надад дулаахан , нөмөртэй санагдах юм Элбэрэл ачлалын тэнгэрт наран дахиад мандах шиг Ээжийн дээлэнд итгэл хоргодоод дотно санагдах юм Хүсэл , мөрөөдлөө захандаа шигтгэсэн мэт өмнөөс угтаж мэндлэнэ Хүндлэл, халамжаа ханцуйндаа хурайлж намайг үнсэж хайрлана Захиас , сургамжаа шилбэндээ шингээсэн мэт ухааруулж эрхлүүлнэ Зөөлөн төрхөө өнгөндөө уусгаж урьдаас минь дотночилон тэвэрнэ Үнсэлт өхөөрдөл нь эмжээртэй ханисаад сэтгэлийг сэмхэн хөдөлгөнө Үргэлж хажууд байгаа юм шиг үнэр нь үнэртэж итгэл дахиад...
Ангилал: Эссэ
Найздаа" Амьдрал сайхан шүү гэдэгт итгэж амьдар .Аз жаргал нь нисэн одовч итгэл бишрэлээ араас нь дагуулаад бүү хийсгэээрэй . Хонгор найз минь чи хатуухан дарсны амтыг ч хорвоогийн гашууныг ч , зүрхээрээ биш сэтгэлээрээ амс. Зүрхэнд чинь чиний зөөлөн, энхрий хайр, уянгалаг, намуун бүүвэй чинь байгаа болохоор үүрд хайрлаж бусдаас хамгаал. Сэтгэл чинь чамайг хамгаалах бамбай гэдэгт санал нийл . Алдаж онодог, авч өгдөг амьдрал байгаа болохоор сэтгэлийн савандаа алдаа оноо, уучлал ухаарал, жаргал зовлонгоо л агуул. Тэртээ тэргүй цаг хугацаа хэзээ цэвэрлэж хэзээ нандигнах, хэзээ дурсаад х...
Ангилал: Эссэ
Хар цагаан Харуусал байхгүй бол хайр үнэ цэнэгүй, хатуужил байхгүй бол зөөлөн хүндгүй, хар байхгүй бол цагааныг хүн хүсэхгүй,зовлонг амталж байж жаргалыг хүснэ, дуулсан хүнд уйлсан хүн атаархана, ухарч байхдаа урагшлахаа санана , энэ хорвоо юутай сонин юм бэ? юутай хачин юм бэ? Дандаа сайхан амьдрахаар би муухайг мартчих гээд байх юм. Үргэлж муухай явахаар хүмүүс намайг мартах гээд айлгах юм 2013 он Б. Бүжинлхам Дархан -Уул ...
2013-09-11
Өлзийтөгсийг зураглахуй
Ангилал: Эссэ
Өлзийтөгсийг зураглахуй Өлзийтөгс нэр шигээ сайхан эрхэмсэг ,гэгээхэн бүсгүй .Дорнын тэнгэрт эрх чөлөөтэй дүүлэн нисч байгаа алтан хараацай, түүнд өөрийн гэсэн бодол бий, өөрийн гэсэн өнгө бий, өөрийн гэсэн дуу бий. Тэрээр цаг хугацаанд захирагдахгүй орон зайд гацахгүй ,чөлөөтөй нисч байна, дуудаж байна. Өлзийтөгс өөрийн гэсэн өнгөөр өргөн дэлхийг, өндөр орчлонг зурж байна, бүтээж байна. Яагаад тэр өнгө?, яагаад тэр сэтгэл? ,яагаад тэр гуниг? нүдэнд сайхан тэгээд бас ээлтэй дулаахан байгаа юм бол ... Аргагүй шүү дээ. тэр чинь эмэгтэй хүн, тэр чинь гэгээн хүн , тэр чинь цайлган хүн шүү ...
2013-09-11
Сэтгэлийн цэцэрлэг
Ангилал: Эссэ
Сэтгэлийн цэцэрлэг" Та зүрх сэтгэлийнхээ цэцэрлэгт атаархал, үзэн ядалт, шуналын үрийг хэзээ нэгэн цагт анзааралгүй , санамсаргүй тарьчихсан бол тэр бяцхан үр яаж ч нууж хичээгээд далдлаад байх тусам ургаж цэцэглээд аварга том болно.Томрох тусам танд захирагдахгүй, таны гэгээн сайхан , итгэл найдварын бяцхан дэлбээг ,нандигнаж хайрладаг хайрын төгөлийг юу ч үгүй, хайр найргүй устгана. Ариун тунгалаг , ухаарал уянгын ногоохон соёог арчилж, хичээж ургуулвал таны цэцэрлэгт аз жаргал айлчилж инээд хөөрөндөө сэтгэл чинь нар шиг гийж , сар шиг туяарах болно. Ургах тусам та бусдад сайхныг бэ...
Ангилал: өгүүллэг
Хүлээлт Хүү минь төрж мэндлэх гэж намайг зовооно. Эхийнхээ амссан зовлонг бие сэтгэлээрээ мэдэрч яс махандаа хүртэл ойлгосон би" Ээж минь намайг төрүүлэх гэж хичнээн зовсон юм бэ?" гэж бодох тусам сэтгэлд минь ухаарал, цөхрөл сүлэлдэн орчлонгийн цаг мөчийг аргадан аргадан үрээ хүлээсээр тэмцсээр. Часхийсэн үрийхээ анхны дууг сонссон миний самсаа шархирч уйлах гэтэл нулимс байдаггүй. Яаж ч хичээгээд , гуйгаад ч дуслыг ч хайрласангүй. Хүү бид хоёр ч гэртээ гараад арав хонож байтал гэнэт -Аав чинь мөн үү ,нэг хүн ороод ирлээ гэсэн үгийг сонсоод хүүгээ хөхүүл...
Ангилал: өгүүллэг
Та бүхэндээ " Эргэлт" гэсэн шинэ өгүүллэгээ толилуулья . Хүний сайхан сэтгэлийн тухай бичсэн өгүүллэгийг амтархан уншаарай. Амжилт хүсье Эргэлт Утас дуугарч “Бүжинхэн минь хурдан манайд хүрээд ир. Надтай хамт ажилладаг Хишигмаа мастерын бие нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн юм аа. Би захаас байгаа мөнгөөрөө мах аваад явж байна .Чи хэдэн төгрөг аваад хүрч ирээд надтай хамт эргэлтийн хүнд зориулсан бууз хийлцээд өгөөч ” гэсэн эгчийнхээ гуйлтыг сонсоод хийж байгаа ажлаа хойшлуулаад арван мянган төгрөг аваад очлоо. . Эгч маань тарган хонины гуяыг хэрчин хонины сүүл хөшиглөөд сонги...
Ангилал: өгүүллэг
Халуун сэтгэл Солонгоо нөхөр нь ажлаар хөдөө явчихсан учир сургуульд ороогүй балчирхан хүүгээ харж хандах хүнгүй үлдээчихсэн болохоор байнга санаа зовон, хурал хурдан тараасай, яаж байгаа бол? гэж бодохоос сэтгэл нь тогтож өгөхгүй санаа алдан, урагшилж өнгөрч өгдөггүй цаг хугацааг горьдон хүлээнэ. Ашгүй хурал тарлаа. Яарч сандарсаар байрныхаа орцоор ороод нэг л амьсгаагаар таван давхарт гарчихсан хаалгаа зөөлхөн тогшлоо. Удтал тогшсон боловч тайлж өгөхгүй болохоор нь цүнхээ уудлан түлхүүрээ гарган онгойлгож орлоо. Бүх өрөөний гэрэл асаалттай, хойд өрөөний шалаар дүүрэн хө...
Хуудас:
9 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн
|
|
Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх
Сүүлийн бичлэгүүд
. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. __tungalag . Bat-Erdene . Dreaming_LoVe . TAGZ---.ANAR . purveelike . ELiTe.CreW.BoNe . A.Buyka . Mrjargalsaihan . husliintsag . ariunsaihan . HiChEeL . Ulamaa . mb_moogii-blog . Тэмүүлэн . munguu . enhee lakers . Болормаа
Зохиогчийн эрх
© Монгол хэлний нууцад нэвтрэх
|