Монгол хэлний нууцад нэвтрэх
2014-01-12
Монголын сайхан бичигтэн 2013оны аваргууд

Ангилал: Мэдээ

 ; font-family: 'lucida grande', tahoma, verdana, arial, sans-serif;">Монголын сайхан бичигтэн улсын уралдааны аварга шилдгүүд
; font-family: 'lucida grande', tahoma, verdana, arial, sans-serif; font-size: 11.111111640930176px; line-height: 15.555556297302246px;">
Тэргүүн байр эзэлж гадаадад аялах эрхээр шагнагдлаа Хайрт багш нартаа баярлалаа.Ангийн багш С.Жекей,С.Батчулуун,Л.Дарьсүрэн номын багш зохиолч Д.Оюунбилэг , Р.Бямбасүрэн УБИС-ийн багш Ү.Ариунболд ,С.Хөвсгөл, хамт олон найз, нөхөд гэр бүл, эцэг эх та бүхэндээ баярлалаа
; font-family: 'lucida grande', tahoma, verdana, arial, sans-serif; font-size: 11.111111640930176px; line-height: 15.555556297302246px;">
Зураг: Монголын сайхан бичигтэн улсын уралдааны аварга шилдгүүд
 Тэргүүн байр эзэлж гадаадад аялах эрхээр шагнагдлаа Хайрт багш нартаа баярлалаа.Ангийн багш С.Жекей,С.Батчулуун,Л.Дарьсүрэн номын багш  зохиолч Д.Оюунбилэг , Р.Бямбасүрэн  УБИС-ийн багш Ү.Ариунболд ,С.Хөвсгөл, хамт олон найз, нөхөд гэр бүл, эцэг эх та бүхэндээ баярлалаа

2013-11-13
Хайрлая

Ангилал: Онч мэргэн үг

1.    Хүмүүс ээ, ээжийгээ хайрлая, санах биш яваад очъё, хэлж ярих биш түргэн туслая, зүүдлэн санах биш тэврэн эрхлэе. Нэг л мэдэхэд тэд, нар шиг жаргаж сар шиг хол явчихдаг юм, тэдэнд юу ч хүрэхгүй, юуг дуулахгүй амгалангийн оронд морилдог бөгөөд гагцхүү та хожимдсон гэмшлийнхээ өр төлөөсийг мянган хүж багцлан шатааж, түмэн зул өргөсөн ч цайрахгүй , алтаар өргөл барьж мөнгөөр суврага бүтээсэн ч ,та өөрөө өөрийгөө хэзээ ч уучилдаггүйг .... та, ухаараарай.

Бямбасүрэнгийн Бүжинлхам 2013
...

2013-11-13
Ээж

Ангилал: Онч мэргэн үг

1.    Энэ дэлхийд хамгийн ачтай хамгийн өгөөмөр буянтай хүн бидний ээж билээ . Ээжийгээ дурсаж хүндэлж хайрлаж явбал бидний үйлс , буян заяа дэлгэрч явдаг биш үү . Үрээ бүүвэйлж мууг бүхнийг аргадан зайлуулсан ээжийн бүүвэй хичнээн гайхамшигтай ,уяхан зөөлхөн, уран яруу, биширч ухаармаар, уянгатай тансаг аялгуу билээ.

 Бямбасүрэнгийн Бүжинлхам


...

2013-11-05
Аав

Ангилал: өгүүллэг



Аав минь та түшиж гараас минь хөтөлсөн болохоор алтан ургын багана ганхаж үзээгүй өдий хүрсэн юм. Эцгийнхээ тэнгэр шиг сэтгэлээс уяатай тэнцсэн болохоор эгшиг аялгуу шиг бүүвэй минь тасрахгүй үргэлжилдэг юм

Уул шиг нөмөртэй энгэрт нь эрхэлсэн болохоор үг минь дулаан , харц минь зөөлхөн болсон билээ . Таныхаа буянаар л орчлон хорвоогийн сайхныг мэдэрч харсан болохоор зүрхэнд минь уйтгар гуниг өчүүхэн ч хоргоддоггүй юм.

Аав минь байгаа болохоор сэтгэл минь тал шигээ тэнэгэр, санаа минь тэнгэр шигээ саруулхан байдаг юм . Аавынхаа ачаар л амьдралын шуурганд алд...

2013-11-05
Хүүхэд нас минь

Ангилал: өгүүллэг


Инээдэндээ бялуурсан хүүхэд нас минь санаанд уяатай бодол шиг дуншиж өнжинө. Мөрөөдлөөр жигүүрлэсэн сэтгэл минь цэлмэг тэнгэрт мандсан нар шиг гэрэлтэй, өвсний толгойд шүүдэрлэн буух сондор шиг тунгалаг санагдана.

Гэнэн томоогүй , бодолдоо хөгжиж баяссан би хязгааргүй хөх огторгуйд шувууд шиг жаргалтай дүүлэн нисч , дэлгэсэн тэрлэг шиг номин талдаа унага шиг дураараа чавхдана . Зүрхэнд дэлбээлсэн баяр баясгалангийн нулимс энгэртээ уналгүй инээмсэглэж хатна.

Аз жаргал хурайлан дуудсан хонгор нас минь хонхон дуутайгаа сэтгэлд цангинахад ариун хайрын шивнээ шувууд ши...

2013-11-04
Дурсамж

Ангилал: өгүүллэг

           Өчнөөн жилийн өмнө   надаас намрын   навчис шиг тасарч  холдсон ,   тэр л  дурсамж   амгалан тэнгэрт орших   мөнгөн сарыг хормойдсон    оддыг сэм  сэмхэн зүүдэнд минь илгээсээр     дуудаж сэрээлээ.

Итгэл  шиг  гялалзах одод тэнгэрээс мөрөөдөл хэлхсэн бүүвэйн дуутай хайр   эгшиглэнэ . Он цагийн хэлхээнд нуугдаж тоглосон  бяцхан, гэгээн  бодлууд  хүүхэд шиг инээж  зүрхэнд  цэцэг шиг дэлбээлнэ.

 Аргадан  ухааруулах гэж  үдэш бүр ярьдаг  аавын   үлгэрүүд сэтгэлд хоргодон эрхлэх   аялгуутай ээнэгшиж  хүлэг морь шиг  үүрсэж янцгаана . Унаган нутаг зүрхэнд минь тодорч,  учрал ерөөлийг...


2013-10-30
Эртэч цэцэг

Ангилал: өгүүллэг

                                       

Урьхан цэнхэр хавар  цаг хугацаатай  уралдан айлчлан ирлээ. Ирэх ирэхдээ  инээд хөөр ,хүсэл мөрөөдөлд автсан  нэгэн онцгой цэцэгсийн үрийг  салхиар  туулган  ,  үржил шимтэй   тэр нэгэн  хөндийд  авчирчээ.

.           Анхны борооны  ачаар  зарим  нэг,  сэргэлэн цэцэгсийн үр цаг хугацаанаас өрсөн  ,  бусдаа  хүлээлгүй  нууцаар  соёолж  эхэллээ. Урьд өмнө үзэж хараагүй , бяцхан  навч нахиаг нэгэн хичээнгүй охин   ажиглаж хараад ,  тэр  хэсэгхэн газрыг  өглөө  болгон ирж  усалдаг  боллоо.

Удалгүй нар наашлан  орчлон дэлхий  ногоон торгон дээлээ өмсөх...


2013-10-29
Аз жаргал

Ангилал: өгүүллэг



Элэг бүтэн айл гэрийн хойморт бойтогтой бурхан жаргалтай ханьсан , өчүүхэн ч чөлөө завгүй мөлхөж тоглоно. Зүрхэнд шингэсэн эгшиг инээд хурайлан хур шиг түүн дээр асгарна.

Бүүвэйнд аргамжлагдсан үрийн сэтгэлд хайр өндөлзөхөд , ээжийн хөхөнд сүү аяндаа ивэлнэ. Итгэл , хайр тэгширсэн амрагийн энгэрт инээд аялгуутай зэрэгцэн хүүхэд шиг баясана.

Ялдам, дөлгөөхөн харцанд эрхэлсэн гэгээн сэтгэл санаанд уяатай шүлэг шиг өнжинө. Яруухан хаврын цэцэгс шувуудтай нөхөрлөж, элбэг баян амьдралд өнгө нэмэх гэж үе үе зочилно.

Атаархал ч энэ гэри...

2013-10-26
Гэгээнтэн

Ангилал: Шүлэг



Гэгээнтэн гэж  гайхаж ангайж  зогсмоор

Гэгээнтэн гэж   газар сөгдөн мөргөмөөр

Гэгээнтэн гэж гэрэл цацарч биширмээр

Гэгээнтэн гэж  хүндэлж хайрлаж  ухаармаар

 Гэгээнтэн та дуулмаар  дээдэлмээр гавьяатай  хүн

Гэгээнтэн та   уншмаар бичмээр агуу бүтээл

Гэгээнтэн та зуунаас дуунаас ч урт настай

Гэгээнтэн та     нарнаас сарнаас ч гэрэл гэгээтэй

Гэгээнтэн  бидний өршөөл өглөгийн  ариун бурхан

Гэгээнтэн бидний  учрал ухаарлын нандин суврага

Гэгээнтэн бидний ачлал энэрэлийн  гэгээн шүтээн

Гэгээнтэн бидний   сүсэглэл бишрэлийн   нууцхан  залбирал

Гэгээнтэн гэхээр  аялгуу сайхан  дуунд бүү...


2013-10-26

Ангилал: Шүлэг

F4USRzsmBZVCAAAAAElFTkSu

Гэгээнтэн гэж  гайхаж ангайж  зогсмоор

Гэгээнтэн гэж   газар сөгдөн мөргөмөөр

Гэгээнтэн гэж гэрэл цацарч биширмээр

Гэгээнтэн гэж  хүндэлж хайрлаж  ухаармаар

 Гэгээнтэн та дуулмаар  дээдэлмээр гавьяатай  хүн

Гэгээнтэн та   уншмаар бичмээр агуу бүтээл

Гэгээнтэн та зуунаас дуунаас ч урт настай

Гэгээнтэн та     нарнаас сарнаас ч гэрэл гэгээтэй

Гэгээнтэн  бидний өршөөл өглөгийн  ариун бурхан

Гэгээнтэн бидний  учрал ухаарлын нандин суврага

Гэгээнтэн бидний ачлал энэрэлийн  гэгээн шүтээн

Гэгээнтэн бидний   сүсэглэл бишрэлийн   нууцхан  залбирал

Гэгээнтэн гэхээр  аялгуу сайхан  дуунд бүү...



Хуудас: 3 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх