Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-10-26
Гэгээнтэн

Ангилал: Шүлэг



Гэгээнтэн гэж  гайхаж ангайж  зогсмоор

Гэгээнтэн гэж   газар сөгдөн мөргөмөөр

Гэгээнтэн гэж гэрэл цацарч биширмээр

Гэгээнтэн гэж  хүндэлж хайрлаж  ухаармаар

 Гэгээнтэн та дуулмаар  дээдэлмээр гавьяатай  хүн

Гэгээнтэн та   уншмаар бичмээр агуу бүтээл

Гэгээнтэн та зуунаас дуунаас ч урт настай

Гэгээнтэн та     нарнаас сарнаас ч гэрэл гэгээтэй

Гэгээнтэн  бидний өршөөл өглөгийн  ариун бурхан

Гэгээнтэн бидний  учрал ухаарлын нандин суврага

Гэгээнтэн бидний ачлал энэрэлийн  гэгээн шүтээн

Гэгээнтэн бидний   сүсэглэл бишрэлийн   нууцхан  залбирал

Гэгээнтэн гэхээр  аялгуу сайхан  дуунд бүүвэй эгшиглэдэг

Гэгээнтэн гэхээр  амар амгалангийн сэтгэлд  цэцэг дэлбээлдэг

Гэгээнтэн гэхээр  ажнай хурдан хүлгийн хийморь бадардаг

Гэгээнтэн гэхээр алс холын уулс өндөлзөж суудлаа засдаг

Гэгээнтэн гэж  амьсгаа авч уужирмаар

Гэгээнтэн гэж   гэнэ гэнэхэн санаа алдмаар

Гэгээнтэн гэж  гэгэлгэн бодолдоо сэнгэнэтэл дуулмаар

Гэгээнтэн гэж  гэрэл гэгээг ертөнц даяар гийгүүлмээр  

Бямбасүрэнгийн Бүжинлхам 2012 он Дархан -Уул



Comments


Бичлэг: 29 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax