Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-09-11
Сорви

Ангилал: өгүүллэг

Сорви
Шинэ жилийн гацуур модоо чимэглэх гэж аав ээж бид гурав хэрэндээ завгүй хөгжилтэй байлаа. Хүүхэд болгоны хүсэн хүлээсэн баяр болохоор наймхан настай би өөрийгөө үлгэрийн гүнж мэтээр төсөөлж инээд хөөрөндөө дэрвэлзэн эрвээхий шиг эргэлдэн бүжнэ. Мөнх ногоон гацуур модонд өнгө өнгийн бадмаараг чулуу мэт шигтгээн гэрэл гялалзаж мөнгөн саагаар ороосон улаан цэнхэр ногоон , солонгон өнгөт болор бөмбөлөгүүд ургалаа. Алтан хонхнууд жингэниж анхны цас будран орсноор ганган гацуур мод минь амиллаа.
Ээж авдарнаас бэлгийн хайрцаганд нандигнан боосон урьд өмнө хараагүй, үзээгүй дэгдээхий гаргаж ирлээ. Амаа ангайлгасан шав шар үстэй, эгдүүтэй хөөрхөн дэгдээхий нь доод хэсэгтэй хавчдаг хавчаартай, эртний шилэн тоглоом байлаа. –Энэ ээжийнх нь багын гацуур модны тоглоом юм. Ээж минь надад чам шиг байх үед авч өгсөн болохоор их л нандигнан хадгалсаар өдий боллоо. Миний хүү, би чамд өгч байгаа юм гээд их л болгоомжтой гацуур модонд хавчиж тогтоов.-Надад өгөөч, би үзье гэхэд –Болохгүй, хүү минь хагалаад гараа ёоёо болгочихно шүү дээ. гэж аавыг хэлэхэд –Одоо миний тоглоом болсон шүү дээ. Би хагалахгүй , Өг л дөө, би барьж үзээд буцаагаад өгчихнө шүү дээ . Аав аа, тэгэх үү? гэж хошуугаа унжуулан өрөвдөлтэй дүр эсгэн гуйхад –За яахав, аав нь аваад өгье. Барьж үзчихээд буцаагаад тавъя. Хоёулаа хагалчихвал ээж нь их гомдоно доо гээд хүссэн тоглоомыг аваад өглөө.
Хайр хүргэсэн эгдүүтэй хөөрхөн амьтан. Хамаг үс нь өрвийж босчихсон, товч шиг дугираг хар нүдээр өмнөөс минь цоо ширтэж надаас чихэр горьдсон бололтой байдгаараа амаа ангайлгаад алган дээр минь зогсох нь өхөөрдмөөр санагдана. Барьж үзээд, илж таалсан ч сэтгэл минь ханахгүй түүнтэй хэсэгхэн хором ч тогловол гоё юм шиг санагдаад ширээн дээр тавиад жаахан байлгая гэж бодоод гүйхдээ шалаар нэг хөглөрч байсан тоглоомны хайрцаг цүнхэнд хөл минь тээглэхэд нөгөө хөөрхөн дэгдээхийгээ хагалчихгүй юмсан гэж хичээж байгаад гартаа атгасан чигтээ харуулдан уналаа.
Баруун гарын алга хуруу тэсэхийн аргагүй хорсон өвдөж яах ийхийн зуургүй шингэн ягаан цус урсан гарахад аав ээж сандран –Хүүе. Яав, гэж ухасхийн ирэхэд ээжийнхээ нандигнан хайрладаг тоглоомыг нь хагалчихсан би ихэд гэмшин-Ээж ээ, уучлаарай тоглоомыг чинь хагалчихлаа би. Намайг битгий загнаач дээ. Одоо яана аа. гэж уйлахад –Эвий, үр минь тоглоом яахав, наад гарыг чинь гээд шилний хагархай атгачихсан , цустай гарыг минь цэвэрлэн боогоод эмнэлэгт очиж оёдол тавиулчихаад гэртээ ирлээ.
Шарх минь аньж эдгэсэн байлаа. Зөрүүд зангийнхаа ачаар баруун гарын алган дээр гүрдгэр цагаан тахиралдсан сорви тогтож долоовор хурууныхаа мэдрэлийн судсыг тасалчихнаас болж хуруу минь , өвдөлтийг мэдрэхгүй болжээ.
Ээж минь миний гарыг үзэж байснаа –Хүү минь ээжийгээ уучлаарай. Надаас болж гар дээрээ муухай сорвитой болчихлоо. Ээжийнх нь зүрхэнд энэнээс том сорви тогтлоо доо . гэхэд -Ээж ээ, энэ сорви удахгүй эдгэчихнэ гэж эмч хэлээ биз дээ.Та өөрийнхөө сорвийг эмчид үзүүлээч гэхэд -Үгүй дээ хүү минь, эмчид нь харагддаггүй юм. Чамайг гараа харах болгонд ээжид нь харагддаг юм гэхэд –Тэгвэл би гараа дахиж харахгүй ээ . Харин би хөөрхөн тоглоомгүй болчихсон, та надад дахиад аваад өгөөрэй . Тэгэх үү? гэж аргадангуй гуйхад -Тоглоом яах вэ? Хагараа л биз. Чи минь тэр тоглоомноос хэдэн мянга дахин үнэтэй шүү дээ. Чи эрүүл саруул, инээж байгаа чинь надад хичнээн их аз жаргал болдгийг чи мэдэх үү? Гэхэд
–Ээж ээ, хоёулаа дэлгүүр оръя. Надад яг тийм дуугардаг, жинхэнэ хагардаггүй тоглоом авч өгөөрэй. --Тэгэлгүй яахав . Заавал олж өгнө өө. Хоёулаа хувцсаа өмсөөд гаръя .Тэгэх үү? -Тэгье тэгье .
. 2012 он Б.Бүжинлхам .Сорви өгүүллэг


Comments


Бичлэг: 96 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax