Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-11-05
Аав

Ангилал: өгүүллэг



Аав минь та түшиж гараас минь хөтөлсөн болохоор алтан ургын багана ганхаж үзээгүй өдий хүрсэн юм. Эцгийнхээ тэнгэр шиг сэтгэлээс уяатай тэнцсэн болохоор эгшиг аялгуу шиг бүүвэй минь тасрахгүй үргэлжилдэг юм

Уул шиг нөмөртэй энгэрт нь эрхэлсэн болохоор үг минь дулаан , харц минь зөөлхөн болсон билээ . Таныхаа буянаар л орчлон хорвоогийн сайхныг мэдэрч харсан болохоор зүрхэнд минь уйтгар гуниг өчүүхэн ч хоргоддоггүй юм.

Аав минь байгаа болохоор сэтгэл минь тал шигээ тэнэгэр, санаа минь тэнгэр шигээ саруулхан байдаг юм . Аавынхаа ачаар л амьдралын шуурганд алд...

2013-11-05
Хүүхэд нас минь

Ангилал: өгүүллэг


Инээдэндээ бялуурсан хүүхэд нас минь санаанд уяатай бодол шиг дуншиж өнжинө. Мөрөөдлөөр жигүүрлэсэн сэтгэл минь цэлмэг тэнгэрт мандсан нар шиг гэрэлтэй, өвсний толгойд шүүдэрлэн буух сондор шиг тунгалаг санагдана.

Гэнэн томоогүй , бодолдоо хөгжиж баяссан би хязгааргүй хөх огторгуйд шувууд шиг жаргалтай дүүлэн нисч , дэлгэсэн тэрлэг шиг номин талдаа унага шиг дураараа чавхдана . Зүрхэнд дэлбээлсэн баяр баясгалангийн нулимс энгэртээ уналгүй инээмсэглэж хатна.

Аз жаргал хурайлан дуудсан хонгор нас минь хонхон дуутайгаа сэтгэлд цангинахад ариун хайрын шивнээ шувууд ши...

2013-11-04
Дурсамж

Ангилал: өгүүллэг

           Өчнөөн жилийн өмнө   надаас намрын   навчис шиг тасарч  холдсон ,   тэр л  дурсамж   амгалан тэнгэрт орших   мөнгөн сарыг хормойдсон    оддыг сэм  сэмхэн зүүдэнд минь илгээсээр     дуудаж сэрээлээ.

Итгэл  шиг  гялалзах одод тэнгэрээс мөрөөдөл хэлхсэн бүүвэйн дуутай хайр   эгшиглэнэ . Он цагийн хэлхээнд нуугдаж тоглосон  бяцхан, гэгээн  бодлууд  хүүхэд шиг инээж  зүрхэнд  цэцэг шиг дэлбээлнэ.

 Аргадан  ухааруулах гэж  үдэш бүр ярьдаг  аавын   үлгэрүүд сэтгэлд хоргодон эрхлэх   аялгуутай ээнэгшиж  хүлэг морь шиг  үүрсэж янцгаана . Унаган нутаг зүрхэнд минь тодорч,  учрал ерөөлийг...


2013-10-30
Эртэч цэцэг

Ангилал: өгүүллэг

                                       

Урьхан цэнхэр хавар  цаг хугацаатай  уралдан айлчлан ирлээ. Ирэх ирэхдээ  инээд хөөр ,хүсэл мөрөөдөлд автсан  нэгэн онцгой цэцэгсийн үрийг  салхиар  туулган  ,  үржил шимтэй   тэр нэгэн  хөндийд  авчирчээ.

.           Анхны борооны  ачаар  зарим  нэг,  сэргэлэн цэцэгсийн үр цаг хугацаанаас өрсөн  ,  бусдаа  хүлээлгүй  нууцаар  соёолж  эхэллээ. Урьд өмнө үзэж хараагүй , бяцхан  навч нахиаг нэгэн хичээнгүй охин   ажиглаж хараад ,  тэр  хэсэгхэн газрыг  өглөө  болгон ирж  усалдаг  боллоо.

Удалгүй нар наашлан  орчлон дэлхий  ногоон торгон дээлээ өмсөх...


2013-10-29
Аз жаргал

Ангилал: өгүүллэг



Элэг бүтэн айл гэрийн хойморт бойтогтой бурхан жаргалтай ханьсан , өчүүхэн ч чөлөө завгүй мөлхөж тоглоно. Зүрхэнд шингэсэн эгшиг инээд хурайлан хур шиг түүн дээр асгарна.

Бүүвэйнд аргамжлагдсан үрийн сэтгэлд хайр өндөлзөхөд , ээжийн хөхөнд сүү аяндаа ивэлнэ. Итгэл , хайр тэгширсэн амрагийн энгэрт инээд аялгуутай зэрэгцэн хүүхэд шиг баясана.

Ялдам, дөлгөөхөн харцанд эрхэлсэн гэгээн сэтгэл санаанд уяатай шүлэг шиг өнжинө. Яруухан хаврын цэцэгс шувуудтай нөхөрлөж, элбэг баян амьдралд өнгө нэмэх гэж үе үе зочилно.

Атаархал ч энэ гэри...

2013-10-11
Ихэр бодол

Ангилал: өгүүллэг



Орчлон хорвоод үзэсгэлэнтэй , хөөрхөн  ихэр охид мэндэллээ. Төрүүлсэн ээж аавдаа инээмсэглэл хайр,  бэлэглэсэн бүүвэй нар аз жаргалд умбан эрхэлсээр өсч том боллоо.  Усны дусал шиг ижилхэн ,ялгахын аргагүй  саран гоо ,  бүсгүйчүүдэд . хувь заяаны эзэд  сайн хань нөхөр ,  элбэг хангалуун амьдралыг бас л бэлэглэжээ.

Нэг ихэр нь  амраг нөхрөө даган   хөдөө  нутагт амьдрахаар шийдэн явах гэтэл нөгөө ихэр нь -Чи юунд дөргүй бух шиг зүтгэж  газрын мухар,  алс бөглүү газар амьдрахаар зүтгэнэ вэ? Бүх юмнаас хол хөндий ,  тэндээ удахгүй  уйдаж,  үхэх байх даа .Хормойгоо чирсэн хөдөөний авгай болох сайха...

2013-09-28
Ухаант тогосын үлгэр

Ангилал: өгүүллэг


Эрт цагт  бүхнийг бүтээгч  хаан   анх удаа хамгийн  сайхан өдтэй  ,үзэсгэлэнт сүүлийг урлан бүтээгээд  цэргийн гарамгай  жанжин , шударга үнэнч  ,тогсонд  өгөхөд  –Агуу  хүчит хаан тандаа  мэхийн ёсолъё.  Уул нурж дов болсон ч,  далай ширгэж  шалбааг болсон ч ,  хаан танд хүчин зүтгэж   өчүүхэн    амиараа хамгаалах болно.  Өргөсөн тангарагаасаа буцвал энэ биенд минь  ертөнцийг  гэрэл гэгээг харах нүд ,  дуулж   сонсох чих  хэрэггүй , бөгөөд  элсэн цөлд    ганцаардаж  үхэх шийтгэлийг  надад оноож өгөөрэй гэж хэлэхэд хаан  ихэд баясаж  -Ухаалаг жанжин чи  хажууд минь байж тулах тулгуур, хара...


2013-09-27
Хайрын зурвас

Ангилал: өгүүллэг

Б.Бүжинлхаам     "Хайрын зурвас"

Шөнөжин уйлж улайсан, бөлцийж хавдсан нүдтэй хэдий ч  нүүрэндээ инээмсэглэл  тодруулсан,  өндөр нуруутай хорин таван настай гэмээр  нүдэнд дулаахан залуу хаалга онгойхыг хүлээсэн мэт догдлон зогсох нь хүлээж буй хүмүүст тийм онцгой сэтгэгдэл үл төрүүлнэ.  Энгэртээ том хавтастай бичиг баримт бололтой  зүйлийг тас атгачихсан “Цаг хугацаа ямар урт юм бэ?” гэсэн мэт цаг руугаа байн байн харна .   Хүсэн хүлээсэн үүд нээгдэхэд өнөөх догдлон хүлээсэн хүний сэтгэлд айх ичих зэрэгцэн орох эс орохоо шиидэж ядаж байгаа бололтой хэсэг зуур зогссоноо   “Орно оо “гэж хү...


2013-09-26
Явчихлаа гэж үү?

Ангилал: өгүүллэг

Эмээ маань бурхны оронд морилох дөхсөн байлаа.
Буурал хорвоогийн ургах шингэх нарыг өчнөөн жил угтан үдэж, эргэх орчлонгийн хүрдэнд захирагдан насыг элээхдээ өөрөөсөө ахадсан гэмээр зовлон бэрхшээлд нуруугаа холгуулж, амьдарсан ч сэтгэлдээ хань, үр хүүхдүүдийнхээ төлөө мянгантаа залбирч сүсэглэсээр ирсэн бөгөөд амьдралын чихэр бурам шиг сайхныг, давс чинжүү шиг гашууныг ав адилхан хүртэж амталсан ч алинд нь ч өвдөг сөхөрч уналгүйгээр, бөхийж гундаж алхалгүйгээр өдий хүрсэн бөгөөд идэр залуугийн эрч хүч нэгэнтээ харьж нас нь дээр гарчээ.
Өөрийн гэх бүх зүйл х...

2013-09-26
Бид юутай ирсэн бол

Ангилал: өгүүллэг


Халиунаа тоглож өссөн унаган нутагтаа ирчихсэн байх юм. Зүүдэндээ олон ч удаа айлчилдаг танил дотно нутгаа хараад сэтгэл нь баясаад ханашгүй мэт, салхинаас нь агь гангын үнэр, аргалын утаатай холилдон үнэртэх шиг, тэртээ цаахна тоглож өссөн хашаа хороо, гэрийнх нь үүд онгорхой үзэгдэнэ.
Хөөр баяраар жигүүрлэн нисэж яваа шувуу мэт хурдлан гүйсээр гэртээ ортол ээж ирчихсэн нь тогоон дээрх сүүгээ самарсаар угтахыг үзээд сэтгэлийн баяр баясгалан нь багтаж ядан хөөрчих шахан дэрвэлзсэнээ зүүд биш байгаа даа гэж бодон өөрийгөө хэд чимхэхэд, эрхбиш өвдөхийг мэдэрснээ юу ч ду...


Хуудас: 2 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх