Монгол хэлний нууцад нэвтрэх
2014-04-09
шагай

Ангилал: өгүүллэг

Нэгэн өглөө би гоё ганган хувцасласан эрхэмсэг дүр төрхтэй хүнийг  олж  харлаа.  Уран цэцэн үг ярианд нь автсан хүмүүс түүнийг бурхан мэт хүндэлж, хэлсэн ярьсан бүхнийг нь дуулгавартайгаар дагахыг хараад тэссэнгүй очиж үзэхээр шийдлээ.

            Үнэхээр  үг ярианд нь  алгуурхнаар уусч  аажимдаа ажил төрлөө, хэн гэдгээ умартаж  зөвхөн түүний амттай ярианд хөөрч зугаацсаар хэчнээн цаг хугацаа өнгөрснийг мэдээгүй байтал  гэнэт миний өврөөс өөдсийн чинээ шагай уначихлаа. Гайхан харвал аав бид хоёрын байнга тоглодог тэр шагай гэнэт амь орон надаас зугтаалаа. Хар бага наснаасаа өдий хүртэл биенээсээ салгаж үзээгүй учраас аргагүй эрхэнд түүний хойноос ухасхийн барих гээд харайтал  чадалгүй  улаан нүүрээрээ газар харуулдан  унав.

 Гар хөл минь хөшиж хөдлөхөө больжээ. Хамаг хүчээ шавхан түүний араас арай чүү мөлхөхөд  харин шагай минь нарны гэрэлд гялалзаж -Намайг бариад аваач, чадахгүй шүү дээ гэсэн юм шиг надаас жаахан холдож ойртсоор цааш зугтаав.  Саяхан эрүүл хүн шиг ажиллаж амьдарч байсан атлаа яагаад явж, хөдөлж чадахгүй болсон учраа ололгүй дэмий бухимдаж шүүрс алдана.

Удаан бодсоны эцэст хариултаа би өөрөөсөө оллоо. Сэтгэлд дотор минь бадарч байсан итгэл, хүсэл мөрөөдлөө гоё ганган дүр төрхөөр халхалсан залхууралд худалдсанаа гэнэт ойлгоод хэчнээн  бархиравч нэгэнт оройтжээ.

2014 оны 4 дүгээр сар 9  Б.Бүжинлхам” Шагай”

 


Comments


Бичлэг: 16 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax