Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-10-01
Бяцхан салхи

Ангилал: сургамжит эхүүд

“Бяцхан салхи “ сургамжит өгүүллэгийг минь та бүхэн таалан уншаарай

Аглаг ойн цоорхойд  тэнгэр баганадаж ургасан зуун  салаа мөчиртэй  нэгэн  мод  өнгө алагласан  цэцэгсийн дунд жаргалтай  инээмсэглэл тодруулан дуулж,  найган бүжиж байхыг харсан   нялх салхи  -Ээ бурхан минь,  ямар сайхан баяр баясгалан бэ? Гэж дуу алдан хэлээд өнөөх модны хажууд сэмхэн очоод навч мөчрийг нь зөөлхөн хөдөлгөн    наагуур цаагуур нь эргэлдэж тоглов.

Тэр  эхлээд гайхсанаа  бишүүрхэлгүй ирсэн   хонгор  салхийг өхөөрдөн энхрийлж  халуун энгэртээ тэвэрэхэд  томоогүй амьтны нүдэн дэх ганцаардлын  очийг  ажигласан...


2013-09-29
Өөрт байгаа бүх боломжоо ашигла

Ангилал: сургамжит эхүүд


Эрхэм хүндэт уншигч танд ухаант зарааны  нэгэн түүхийг өгүүлье 

. Аглаг ойн цоорхойд  нэгэн  зарааны гэр бүл   нүүж иржээ. Ойн амьтад зарааг  өмнө нь хэзээ ч олж хараагүй учраас төдий л ойртож нөхөрлөхийг хүссэнгүй.  Өрөвч зөөлхөн туулай тэднийхээр  байнга зочилж эелдэг,  сайхан гэр бүлийг бахархан магтдаг боллоо.

Цаг хугацаа харвасан сум шиг нисэн өнгөрч  зуны найртай улирал ч шувтарч намрын сэрүүн салхи үе үе сэвэлзэх үед ойн амьтад цугларч намрын азтан шалгаруулах тэмцээнийг  зохион байгуулахаар шийдэн бүх амьтанд урилга заллага явуулсан ч хэн  ч зарааны гэр бүлийг  тоож урьсангүй.

 Г...


2013-09-29
Гомдсон хэрээ

Ангилал: сургамжит эхүүд

     Хэрээ алс холын төвд оронд бага наснаасаа эхлэн шамдан суралцсаар “Агуу их бандида” цолыг хүртээд нутагтаа ирлээ . Маргааш болох ” Ном хаялцах “-д бэлтгэн цурам хийлгүй мандах нартай золгожээ .

       Хэрээний өөртөө итгэлтэй, урнаар ярьж  шүлэглэн, өгүүлэхийг  сонсож суусан муур -Энэ муу чинь айхтвар золиг байна шүү. Удахгүй миний байр суурийг эзлэн авч ,магадгүй гэсэн хорон санаа ургуулж зэрэгцэн суугаа зурам, хэрмэнд хандан – Бид хэрээний юу сурсныг мэдэхгүй . Та нарыг юу ч мэдэхгүй хоосон толгойнууд гэж дэмий бурсныг би дуулаад сайн санаалж хэлж байна гэхэд хэрэм...

2013-09-29
Бардам цэцэг

Ангилал: сургамжит эхүүд


     Зөөлөн салхинд дуулан гунхсан үзэсгэлэнт цэцгэнд шунан дурласан хэдгэнэ түүнд атаархан -Чи үнэхээр үзэсгэслэн гоо атал юунд эзгүй хөндийд хогийн муу шарилжны дунд амьдарна вэ? Чиний байх газар бол өнгө өнгийн цэцэгс алагласан дээдсийн хүрээлэн билээ гэж   хэлжээ.

Хэдгэнийн хэлсэн үгэнд учиргүй итгэсэн  гэнэн цэцэгхэн тэр мөрөөдлийн газарт очиж өөрийнхөө нар гялбаж атаархмаар, сар ичиж гундмаар   гоо үзэсгэлэнгээ бусдад харуулж амьдрах юмсан  гэж шийдээд өссөн төрсөн нутгаа, энхрий хайртай гэр бүлийнхээ учирлан хэлсэн ятгалгыг үл тоон ганцаараа   явжээ.

Явах тусам сулдан ядарч , өлс...



Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх