Ангилал: сургамжит эхүүд
Эрхэм хүндэт уншигч танд ухаант зарааны нэгэн түүхийг өгүүлье
. Аглаг ойн цоорхойд нэгэн зарааны гэр бүл нүүж иржээ. Ойн амьтад зарааг өмнө нь хэзээ ч олж хараагүй учраас төдий л ойртож нөхөрлөхийг хүссэнгүй. Өрөвч зөөлхөн туулай тэднийхээр байнга зочилж эелдэг, сайхан гэр бүлийг бахархан магтдаг боллоо.
Цаг хугацаа харвасан сум шиг нисэн өнгөрч зуны найртай улирал ч шувтарч намрын сэрүүн салхи үе үе сэвэлзэх үед ойн амьтад цугларч намрын азтан шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар шийдэн бүх амьтанд урилга заллага явуулсан ч хэн ч зарааны гэр бүлийг тоож урьсангүй.
Ганцхан туулай гэр бүлийнхээ урилгыг тэдэнд өгч явуулжээ. Хэрэндээ гоёж гоодсон зарааны гэр бүлийнхэн догдолж хөөрсөөр иртэл “ газрын хаанаас гараад ирэв үү ? ” гэсэн аясаар муухай харцгааж тэднийг угтлаа. . Толгойтой амьтан шахам азтан болж бэлэг сэлт авах боловч ойн зөвлөлийн гишүүд” муухай зэвүүн төрхтэй” зарааны гэр бүлийг илт гадуурхан хамгийн өчүүхэн , сүүлийн ганц бэлгийг түүн рүү шидчихжээ.
Бяцхан зараа өрсөн эргэж зогстол, өнөөх боодолтой бэлэг өргөсөнд нь зоогдож тогтоход хамаг амьтан нэгэн дуугаар түүний авхаалж самбаатайг шагшин магтлаа. –Ойн агуу их , эрхэмсэг та бүхэн бидэн рүү өөртөө байгаа бүхнээ шидцэгээ ? Юу болохыг удахгүй харна . гэж бяцхан зарааг хэлэхэд тэд өөрт оногдсон азын бэлгээ зарааны гэр бүл рүү учиргүй нүүлгэлээ .
Чулуудаж шидсэн бүхий л бэлэг тэдний өргөсөнд зоогдож үлдэхэд –Баярлалаа. Та бүхэн биднийг хүндэтгэн азын бэлгээрээ шагнасанд зарааны гэр бүл баярлаж талархснаа илэрхийлье гээд мэхийн ёслоод тэндээс гарахад ойн амьтад юу болсныг сая л ухаарч дэмий л санаа алдаад үдлээ.Бямбасүрэнгийн Бүжинлхам .2013 он .Дархан-Уул
Танд баярлалаа. Та бүхэнд гэгээн мөрөөдөл, ухаарал бэлэглэе