Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-10-01
Бяцхан салхи

Ангилал: сургамжит эхүүд

“Бяцхан салхи “ сургамжит өгүүллэгийг минь та бүхэн таалан уншаарай

Аглаг ойн цоорхойд  тэнгэр баганадаж ургасан зуун  салаа мөчиртэй  нэгэн  мод  өнгө алагласан  цэцэгсийн дунд жаргалтай  инээмсэглэл тодруулан дуулж,  найган бүжиж байхыг харсан   нялх салхи  -Ээ бурхан минь,  ямар сайхан баяр баясгалан бэ? Гэж дуу алдан хэлээд өнөөх модны хажууд сэмхэн очоод навч мөчрийг нь зөөлхөн хөдөлгөн    наагуур цаагуур нь эргэлдэж тоглов.

Тэр  эхлээд гайхсанаа  бишүүрхэлгүй ирсэн   хонгор  салхийг өхөөрдөн энхрийлж  халуун энгэртээ тэвэрэхэд  томоогүй амьтны нүдэн дэх ганцаардлын  очийг  ажигласан мод – Энгэрт минь зүүгдэж  , цээжинд минь эрхлэх гэж надад ирээ юу ?  Чи хүү минь болооч.   гэж хэлжээ.  . Энэ мөчөөс эхлэн  тэр хоёр  эх хүү хоёр шиг ээнэгшин  дасаж   орчлонгийн   өдөр  хоногуудыг инээд баяслаар үдлээ.

 Эрхи хонгор салхи элбэрэл хайранд өлгийдүүлсэн     задгай цэнхэр  салхи болж өсөхөд ээж нь  хурааж цуглуулсан бүхий л баялаг эрдэнэсээ  өөрийнхөө    навчсандаа  дугтуйлж   нэг нэгээр нь бэлэглэж  эхэллээ .

 Навчин дугтуйтай бэлэг   том эрийн  хувьд даан ч  чамлалтай байсан учир  цээжний гүнд  түрүүнээс хойш бургилж байсан бяцхан уур огшин  асгарахад  – Хүү минь, битгий уурлаж бухимд , Өдөр  болгон өгдөг   бэлэг минь  чамд хангалтгүй  санагдаад байвал  бүгдийг нь ав. Тэртээ тэргүй энэ бүх зүйл чинийх шүү дээ?   гэж хэлэхэд  салхи исгэрэн шуугиж  хоромхон зуур   хоосолж  орхилоо.

 – Хүү минь чамд хөгжилтэй байна уу? гэж инээмсэглэн  хэлэхэд – Яахав дээ, тийм ч хөгжилтэй биш байна гэж хүүг зөрүүдлэхэд .- Хүү минь,  битгий уурла. Чи минь нялх балчир байна. Удахгүй  том болохоор  орчлон хорвоог   танилцуулж,  зааж өгнө    гэж аргадан гуйхад  –Үгүй ээ, би чамаас залхаж байна. Яагаад намайг   жаахан , балчир гэж  бодоод  байгаа юм бэ?  Би аль хэдийн өсч  том болсон . Хэнээс ч асуулгүй, хэнд ч захирагдахгүй , уул нуруудаар хэрэн нисч , өөрийн хүч чадал , ид хавийг бусдад гайхуулахыг хүсч байна гэж хэлэв.

-Ээ  хүү минь,  чи хүчит догшин шуурга болохыг мөрөөдөөд ч  хэрэггүй.  Аз жаргал бэлэглэсэн сэвшээ салхи л байвал бидэнд  хангалттай бус уу? гэж учирлахад  чихгүй толгойлсон салхи -Чи хэн юм бэ? Яагаад надад заагаад байгаа юм бэ? Би чамд өөрийгөө хэн болсныг  үзүүлээд өгье . Надад итгэхгүй байсан чи  нь амаа барьна  даа гэж хашгираад  нүүр нүдгүй үлээж эхэллээ. 

 Исгэрэн шуугиж  байснаа хэсэгхэн хугацаанд   амрав . Тэгснээ  -Чи намайг ямар болсныг  минь хар  л даа гэж тохуурхан   хэлснээ нэлээд  хүчтэйхэн эргэлдэв  . Гүйж харайсаар байтал хөл нь цуцаж  хэзээ мөдгүй гуйвин  унах гэж байгаагаа мэдрэв . Ямар болсноо харуулах гэж зогсолтгүй  шуугин исгэрсээр байтал ам нь хуурайшиж хорсоход галзуу  юм шиг уухилсан салхи сая л  ядарснаа санаж амрахаар шийдэн –Хараа биз дээ.  Би хүчит шуурганаас  дутуугүй  чадалтай байгаа биз дээ?   гэж доогтойхон хэлээд суутал  өнөөх мод  юу ч хариулсангүй .

 Намайг басаад байсан,  яагаад дуугүй болчихов доо  ?  гэж лавлан асуутал бас л дуугарсангүй .            Айж сандарсан салхи ухасхийн босоод хартал нялх балчраас нь өдий хүртэл хайрлаж халамжилж байсан сайхан сэтгэлтэй  ижий мод нь үнсээрээ булга татагдан шидэгдэж  холоо өнхөрөн унасан байлаа.

Бямбасүрэнгийн Бүжинлхам 2013 он Дархан-Уул



Comments


Бичлэг: 37 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax