Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-09-11
Ээждээ бичсэн захидал

Ангилал: өгүүллэг

Б.Бүжинлхам "Хайр гэдэг нь харагдаж байгаа байдлаасаа ондоо"

Нэгэн компаний эзэн байжээ. Өөрийн хичээл зүтгэлийн ачаар овоо их орлоготой, хүссэн машинаа унадаг найз нөхөд ч их , олон хүний танил нэгэн болжээ.Амьдрал санасанаар болсон ч сэтгэл юунд ч цаддаггүй сав шиг өөр зүйлийг хүснэ.Түүний эхнэр нь их л энгийн,хэзээ ч ажил төрөлд нь хошуу дүрдэггүй, эр нөхөртөө үнэнч, итгэлтэй хүн байлаа. Нөхөр нь мөнгө олох тусмаа эхнэрээ голж эхэлдэг болов.
-Миний эхнэр яг мал шиг тэнэг, мөнгө төгрөг олохгүй , зүгээр гэртээ сууж байдаг, бусдын эхнэр шиг хөдөлгөөнтэй байхад яагаад болдоггүй юм бэ? Зүгээр л гэрээ цэвэрлээд хүүхдээ харахаас өөр ажилгүй гэж үглэх болов.
Тэсвэртэй тэвчээртэй эхнэр нь энэ үгийг сонсоод хэзээ ч уурлаж уцаарладаггүй байлаа. Эхнэрээ элдэв үгээр хатгаж оролдоод ч нэмэргүйг мэдсэн эр дэмий л
-малнаас дор амьтан юм даа . Мал ч гэсэн дуугарч мөөрнө шүү дээ гэж хэлжээ. Эхнэр нөхөр хоёр элдвийг ярилцан хэвтэж байв . Нөгөө эр улиг болсон үгээ эхнэртээ хэлтэл эхнэр нь- Мөнгө гэдэг зүйл чинь байдаг л зүйл шүү дээ Түүнд юунд ингэж шунаж тэмүүлнэ вэ? Намайг чамайг төрөхөөс өмнө, биднийг энэ ертөнцийг орхин явсан ч байж л байна, байх ч болно.Чи чихэр , амттай зүйлийг байнга идээд байвал залхана шүү дээ. Сүүлдээ ямар амттай байсныг санахгүй, дургүй хүргэсэн зүйлийн нэг болдог шүү дээ. Харин хаа нэг идвэл түүний амтыг мэдэрч идэх хүсэл чинь оргилж түүнийг олох гэж зүтгэнэ биз . Би яг л хаа нэг олддог чихэр шиг байхыг хүсч байна. Чи надтай надгүй мөнгийг олж байгаа болохоор миний олсон мөнгө чамд үнэ хүндгүй болно шүү дээ гэв .Энэ үгийг сонссон өнөөх эр дахиж хэзээ ч эхнэртээ өнөөх улиг үгийг хэлээгүй гэдэг ээ.


Comments


Бичлэг: 93 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax