Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-10-25
Бүүвэй

Ангилал: Шүлэг


Сүүдэр аргадсан ээжий минь сэтгэлээс гарсан бүүвэй нь
Сэвлэгтэй үрийнхээ заяанд нь сүүдэр уначих вий гэж үргээдэг юмаа
Санаандаа шившсэн аялгуу нь саранд хүртэл мөнхөрч
Санчигных нь үсэнд нуугдсан хяруу хүртэл
Сайхан үрийг нь сэрээчих вий гэж эмээдэг юмаа
Бүүвэй аялсан бүсгүйн дууг сонсох гэж
Бүтэн сартай шөнө хагас болж мэлмэрдэг юм
Бүсгүйн заяаг тольдсон нүдэн нуурын ус
Бүлээн болж сэтгэлд нь дулаацдаг гэнэ ээ
Хайр аргадсан ээжий минь сэтгэлээс гарсан бүүвэй нь
Хайртай үрийнхээ заяанд хагацал уначих вий гэж үргээдэг юмаа
Хоймортоо шившсэн аялгуу нь наранд хүртэл мөнхөрч
Харцных нь талимаанд нуугдсан хяруу хүртэл
Хөөрхөн үрийг нь сэрээчих вий гэж эмээдэг юмаа
Бүүвэй аялсан бүсгүйн дууг сонсох гэж 
Бүрэн улсын минь уулс өндөлзөж хонодог юм
Бүсгүйн заяанд нуугдсан сүүдэр гунигийн нулимс
Бодол дотор нь өнжиж сарнин холддог гэнээ 
Бүүвэй аялж хоносон ээжийн шөнийн тэнгэрийн одод
Борхон үрд нь атаархан эрхэлж хонодог гэнэм
Бүүвэй аялж хоносон ээжийн шөнийн тэнгэрийн бурхад
Бойтогтой үрд нь хоргодон энхрийлж ивээдэг гэнэм
Бүүвэйн дууг сонссон үрийн заяанд
Бүтэж эвлэхийн сүлд бат оршдог гэнэ ээ
Аяар аяар аргадах ачит ээжийн бүүвэйнд 
Амар амгалангийн хүрд нар зөв эргэдэг юмаа
Зөөлөн зөөлөн бүүвэйлэх замбуулингийн бүүвэйнд
Зөн билгийн увидас шингэж байдаг юм
Илбэн илбэн таалах их хатнын бүүвэйнд
Эрхэмсэг бүсгүйн хайр оршсон байдаг юм 

Бүүвэй, бүүвэй, бүүвэй.
     
      
                                       
Б.Бүжинлхам 2007 он

 



Comments

2013-10-25 - hi

Бичсэн: A.Buyka

goy bna

. Шууд холбоос



Бичлэг: 31 » Нийт: 97
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх




:-)
 
xaax