Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-09-11
Болзоо

Ангилал: Шүлэг

Болзоо"
Тэнгэрт эрхэлсэн оддын тоогоор дурлалын үг цээжинд ундарахад
Тийм ээ, би чамдаа хайртай гэж хэлмээр байвч сэтгэл ичингүйрнэ
Тогоотой цай шиг даргилсан амрагийн минь хайрын үгийг
Талын цэцэгс нотлох гэж дэлбээгээ хумилгүй зунжин гайхуулна
Нуурандаа эрхэлсэн шувуудын ганганаанд
инээд бөмбөрч энгэртээ уналгүй хатна
Нутгийн минь залуу хайраа илчилсэн анхны болзоо
зүрхэнд уяатай ч сэтгэл алдуурна
Нууцхан мөрөөдөл гэгээн хүсэлтэй ижилсэж
хүлэг морьд шиг яаран яаран чам руу тэмүүлнэ
Насны амраг чамайгаа сонгосон амрагийн болзоо
дурлалд бялуурсан ч хайранд нялхарна

Бямбасүрэнгийн. Бүж...

2013-09-11
Сурагчийн уянга

Ангилал: Шүлэг

Сурагчийн уянга" дууны шүлэг
Алдрай бяцхан насаараа дуугаа чимдэг
Амьдралын гэгээн хүслээ мөрөөдлөөр дүүргэдэг
Ариун нандин сэтгэлдээ багшаа дурсдаг
Амин зүрхэнд уяатай миний сурагч нас аа

Зүрхэнд ч ,зүүдэнд ч, уяатай миний сурагч нас

Мөнгөн хонхны дуугаараа амьдралаа чимдэг
Мөрөөдөл дүүрэн насаа эрдмээр дүүргэдэг
Мөнхийн гэгээн сэтгэлдээ багшаа дурсдаг
Мөнхөд зүрхэнд уяатай миний сурагч нас аа

Зүрхэнд ч ,зүүдэнд ч, уяатай миний сурагч нас

Хүсэл мөрөөдлийн дуугаараа итгэлээ чимдэг
Хүндлэл хайрын сэтгэлээр дурсамжаа дүүргэдэг
Үерхэл нөхөрлөлийн галаа эрхэмлэн нандигнад...

2013-09-11
Хүү минь

Ангилал: Шүлэг

Хүү минь"
Хонгорхон хүү минь чи хаттай, бядтай эр болжээ
Хорвоогийн ачааг даах тэнхээтэй, тамиртай болжээ
Хатууг ялах сэтгэлийн хүчээ гал шиг бадрааж
Хэцүүг дийлэх ухааны хүлгээ морь шиг сойж
Эхлэл төгсгөлгүй амьдралын их тойрогт
Эхнээсээ зөв алхаж гараанаасаа хурдан гараа
Яг л тамирчин шиг
Өнгөнд биш үнэнд шүтэж ухаанаа цэгцэл
Өөдрөг сэтгэлээрээ жигүүрлэн өндөрт хөөр
Яг л шувууд шиг
Зовлон жаргалд ч сөхрөлгүй зоригоо чангал
Зоргоороо сэтгэж түрүүлж урагшаа алх
Яг л цаг хугацаа шиг
Хорвоогийн барааныг арилгах биш , гэсэн ч
Хүсэл бэлэглэх шувууд шиг жаргалтай амьдар
Хүний тави...

2013-09-11
Эмээ маани уншина

Ангилал: Шүлэг

Эмээ маани уншина"
Эргэх хорвоогийн буяныг хэлхэж эмээ маани уншина
Эхлэлгүй төгсгөл үргэлжилж номын хүрд эргэнэ
Хамаг амьтны тусын тулд гэж наминчлан уншина
Халуун бүлээ даатган хичээнгүйлэн гуйж шившинэ
Хөвөрсөн эрхэнд хүний тавилан бүхэлдээ багтана
Хүндлэл ерөөл ээлжилж орчлонгийн хүрд эргэнэ
Ачлал бишрэлийг хослуулж алтан дэлхий гэгээрнэ
Амьдралын ачааг тэнцүүлж эмээ маани уншина

Бямбасүрэнгийн Бүжинлхам 2013 он

...

2013-09-11
Ээжийн дээл

Ангилал: Шүлэг

"Ээжийн дээл"
Элбэг хангалуун сэтгэлийн энгэрт сүү дусах шиг
Ээжийн дээл надад дулаахан , нөмөртэй санагдах юм
Элбэрэл ачлалын тэнгэрт наран дахиад мандах шиг
Ээжийн дээлэнд итгэл хоргодоод дотно санагдах юм

Хүсэл , мөрөөдлөө захандаа шигтгэсэн мэт өмнөөс угтаж мэндлэнэ
Хүндлэл, халамжаа ханцуйндаа хурайлж намайг үнсэж хайрлана
Захиас , сургамжаа шилбэндээ шингээсэн мэт ухааруулж эрхлүүлнэ
Зөөлөн төрхөө өнгөндөө уусгаж урьдаас минь дотночилон тэвэрнэ

Үнсэлт өхөөрдөл нь эмжээртэй ханисаад сэтгэлийг сэмхэн хөдөлгөнө
Үргэлж хажууд байгаа юм шиг үнэр нь үнэртэж итгэл дахиад...


Хуудас: 5 » Нийт: 5
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх