Ангилал: Шүлэг
Болдогсон бол би
Болдогсон бол би бороо болж
хатаж гандсан газрыг усаар ундаалж аварч тэтгэхсэн
Болдогсон бол би сар болж
мунхаг харанхуй атаархал дотор ухаан болж гэрэлтэхсэн
Болдогсон бол би цэцэг болж
хоосорч хагдарсан сэтгэл дотор итгэл болж ургахсан
Болдогсон бол би нар болж
ээрч бээрсэн нулимсыг инээд хөөр болгон хатаахсан
Болдогсон бол би салхи болж
унтарч мөхсөн сэтгэлийг гал болгон асааж бадраахсан
Болдогсон бол би мөс болж
хөлдүү цэвдэг санаатныг хайрч дааруулж жиндүүлэхсэн
Болдогсон бол би мөндөр болж
сувдаг хомхой шуналыг үндсээр нь хядаж баярлахса...
Ангилал: Шүлэг
Асууя би асууя
Зовлонгоос аз жаргалын амтыг асуугаарай
гашуун байна гэж түгдрэлгүй хариулна
Аз жаргалаас зовлонгийн амтыг асуувал
сайхан байсан гэж инээмсэглэн хариулна
Нөхөрлөлөөс ганцаардлыг хайгаад хэрэггүй
Нөмрөөс жаврыг эрээд олохгүй
Учир нь чамд хоёрхон боломжийг олгоно
Ухаалаг байвал өөрөө чи хайр болно
Ухарч хувирвал өөрөө чи хагацал болно
Чамд хоёрхон зам бий
Аваад байхад хоосорч ядуурна
Өгөөд байхад дээшилж баяжина
Чамд хоёрхон туйл бий
Өнгөрсөн бүхэндээ харуусч амьдрах
Ирээдүйд тэмүүлж өөдрөх амьдрах
Чамд хоёрхон гарц бий
Сэтгэлээ чагнан хүн шиг байх
Хүслээ даган хүн...
Ангилал: Шүлэг
Дурлал
Дурлал би чамайг хөөрхөн гэж бодоод харахыг хүснэ
Дурлал би чамайг сайхан гэж дуулаад уулзахыг хүлээнэ
Дурлал би чамайг ариухан гэж санаад мөрөөдөн зүүдэлнэ
Дурлал би чамайг энхрийхэн гэж дурсаад эмзэглэн санана
Дурлал би чамайг итгэмтгий гэж уншаад инээмсэглэн бодно
Дурлал би чамайг уяхан гэж зүүдлээд дуулж хүлээнэ
Дурлал би чамайг гэнэн гэж ухаараад харамлаж сууна
Дурлал би чамайг омголон гэж дуулаад учрахаас эмээнэ
2013он
.Б.Бүжинлхам Дархан-Уул
...
Ангилал: Шүлэг
Хурдал
Ганцхан заяах ээждээ
Гарцаагүй очиж түргэн туслая
Газар дээрх ганцхан тандаа
Гараа гаргаж хоолыг нь бэлдэе
Удаах нас гэж байдаггүй заяанд
Удаан ч гэсэн туслах биш дээ
Нэг л мэдэхэд холддог хорвоод
Нээрэн, одоо л очиж туслая даа
Б.Бүжинлхам 2011он
Ангилал: Шүлэг
Минийх
Зүрхэнд чинь жаргал минь байгаа болохоор хань минь чи минийх
Зүүдэнд чинь бүүвэй минь шингэсэн болохоор үр минь чи минийх
Амьдралд минь дурсамж сүлэлдсэн болохоор заяа та минийх
Аз жаргалаа харамгүй өгсөн болохоор тавилан та минийх
Аргадан ухааруулж өсгөсөн болохоор аав минь та минийх
Ачилж энэрч бүүвэйлсэн болохоор ээж минь та минийх
Шүүдрээ ч харамлалгүй дэвссэн болохоор нутаг минь та минийх
Шүтээн залбирлалыг минь сонссон болохоор бурхад минь та минийх
Эгшиглэнт яруу, аялгуу сайхан эх хэл минь та минийх
Эрхэмлэн хүндэлж биширмээр гэгээнтэн мэргэд та минийх
Сүүгээрээ мялааж ...
Ангилал: Шүлэг
Чи яг одоо юу бодож байна
Чи яг одоо, юуг бодож байна . хонгор минь
Чимээгүй намуухнаар бодол дотор чинь бүжиглэж
Чинийхээ уруулыг үнсээд би буцъя даа
Чихэнд чинь дурлалын үгээ шивнэчихээд
Цээжинд чинь хайрын инээдээ шидчихээд
Чимээгүй намуухнаар бодол дотор чинь согтчихоод
Чинийхээ үсийг үнэрлэчихээд би сэмхэн буцъя даа
Чи одоо яг юуг мөрөөдөж байна. хайрт минь
Тэнгэр шиг цэлийх мөрөөдөл дотор чинь шүхэрлэж
Таныхаа хүзүүг үнсээд би буцъя даа
Тэвэрт чинь багатаж хайрын аялгуунд жаргачихаад
Тэргэл сарны үлгэрийг зүүдэнд чинь үлдээгээд
Тэнгэр шиг цэлийх мөрөөдөл дотор чинь гэрэ...
Ангилал: Шүлэг
Би буруугүй
Нүдэнд чинь дурласанд буруугүй шүү би
Нүгэлгүй орчлонг харах гэж заяасан билээ чамд
Нөмгөн бодолдоо гуниг ээдүүлээгүй болохоор чинь
Нулимсанд нь эргэлдэх сүүдрийг чинь түлхэж
Нүдэнд чинь дурлачихаад гэгэлзэж сууна даа
Биеийг чинь тэвэрсэнд буруугүй шүү би
Богинохон мөчид эрхлэх гэж хүссэн ч билээ чамд
Бүтэн сэтгэлдээ харамсал агуулаагүй болохоор чинь
Бүлээн инээдэнд чинь хоргодох атаархлыг нь түлхэж
Биеийг чинь тэвэрчихээд догдолж дурсана даа
Сэтгэлийг чинь харамласанд буруугүй шүү би
Сарны орчлонд жаргах гэж дурласан билээ чамд
Санаандгүй учралын мананд бүдрээг...
Ангилал: Шүлэг
Би бэлэглэе"
Дүүрэн бодолтой нүдэнд чинь дурлал дуудаж од бэлэглэе
Дундуур тавьлантай заяанд чинь хайр хурайлж итгэл бэлэглэе
Дутуу орхисон инээдэнд чинь гэрэл нэмж сэтгэл хайрлая
Дуусч ширгэсэн чинь нулимсанд чинь аз нэмж ухаан хайрлая
Хагарч холдсон сэтгэлд чинь хүсэл дуудаж хүч нэмье
Хагсарч гундсан итгэлд чинь хөөр дуудаж хат нэмье
Гацаж зогссон цаганд чинь эгшиг хөглөж ая дуудья
Ганцаардаж гиюүрсэн биенд чинь хаврыг урин бозоо дуудья
Эргэлзэж тээнэгэлзсэн харцанд чинь энхрий дулаахан инээд нэмье
Эрхэмсэг , эгэлхэн царайнд чинь ялдам ,дөлгөөн өнгө нэмье
Намбалаг, нуруутай төрхөнд ч...
Ангилал: Шүлэг
.Үр минь
Энгэрт минь зүүгдсэн жаргал
Элгэнд минь бүлээссэн хайр
Үгэнд минь эрхэлсэн алдрай
Үнсэлтэнд минь бялуурсан бүүвэй
Үр минь
Надаас уяатай эмзэгхэн сэтгэл
Нарнаас гэрэлтэй цагаахан туяа
Зүрхэнд минь анирласан гэгээн аялгуу
Зүүдэнд минь эгшиглэсэн хан хуур
Үр минь
Үнэрлэхэд сэтгэлд наран мандах мэт
Үнсэхэд зүрхэнд гал бадрах мэт
Харахад хажууд цэцэг дэлбээлэх мэт
Хайрлахад хатан ээж минь залуужих мэт
Үр минь
Чи миний хэмжээлшгүй баяр баясгалан
Чи миний тоолж баршгүй аз жаргал
Чи миний дуусаж дундаршгүй инээд хөөр
Чи миний унтарч мөхөшгүй гал голомт
...
Ангилал: Шүлэг
Танаас авъя
Сүү шиг сайхан сэтгэлээс тань савлаад авья
Шүншигтэй бурхан шиг итгэлээс тань уутлаад авья
Нар атаархсан цагаан инээдийг чинь гижигдээд авъя
Намбалаг сайхан төрхнөөс чинь гуйж гувшаад авъя
Уянгалаад дуулдаг хоолойноос нь уйлж дуулаад авъя
Ухаарал хайрласан нандин сургаалийг нь хуулж бичээд авья
Сэтгэл гижигдэм хөөрхөн аалийг нь сэмхэн хулгайлаад авья
Сүсэглэн биширдэг залбирлыг нь хураагаад нууцлаад авья
Дөлгөөн ухаалаг үгийг тоть шиг давтан ишлээд авъя
Дэгжин хээнцэр маягийг дагаж дуурайн татаад авъя
Бурам шиг идээ будааг нь магтаж сайшаан тосоод авъя
Буянтай...