Ангилал: Шүлэг
Дурлалд шатчихсан зүрх байтлаа
Дундуур үгэнд хөлдчихдөг сэтгэл байх юм.
Дүүрээд урсдаг нулмис байтлаа чи
Дүрэлзээд асчихдаг хайр болох юм.
Халаглаад гасалсан зовлон байтлаа
Хаврын цэцэгсийг хараад арилчих юм
Хайранд бялуурсан инээд атлаа
Намрын шувуудыг дагаад нисчих юм.
Үзүүргүй хөвөрсөн сэтгэл байтлаа
Үүлгүй тэнгэрийн наранд атаархах юм.
Үргэлжид хажууд минь байдаг атлаа
Үзэсгэлэн гоо чамайг мартчих юм би.
Сондор буусан цэцэгс байтлаа
Солонгын өнгөнд хууртдаг сэтгэл байх юм
Шүүдэр дэвссэн номин тал атлаа
Шүлгэн дээлэндээ ногоороод гандахгүй байх юм даа чи
Бямбасүрэнгийн Бүжинлхам 2011 он ...
Ангилал: Шүлэг
Яруу тансаг эх хэлээ яагаад ч би гомдоохгүй
Яг л миний гэр шиг дотно , дулаахан тэгээд бас эрхэм
Элэг зүрхэнд минь шингэсэн гэгээн хайрыг
Эцэг эхэд минь ерөөсөн эрхэм ерөөлийг
Халуун сэтгэлд минь урссан цагаан сүүг
Ханийн энгэрт эрхэлсэн бүсгүйн сэтгэлийг
Энэ л хэлээрээ өгүүлж энэ л хэлээр дурсдаг шүү дээ
Аялгуу тансаг эх хэлээ алагчилж би яагаад ч гомдоохгүй
Аав ээжийн минь сэтгэл шиг сайхан, тэгээд бас нөмөртэй
Инээдэнд минь эрхэлсэн энхрий үрсийн жаргалыг
Итгэл дунд дэлбээлсэн сайхан сэтгэлийн амгаланг
Зүүдлээд зүүдлээд баршгүй эх нутгийн тэнхээг
Дээдлээд дээдлээд биширдэг өвгө...
Ангилал: Шүлэг
Би:
Жаргалдаа ташуурч зовлонгоо мартахгүй л юмсан
Зовлондоо живж жаргалаа үргээхгүй л юмсан
Инээдэндээ цадаж нулимсаа басахгүй л юмсан
Итгэлдээ бардаж сэтгэлээ зовоохгүй л юмсан
Би өөрөө:
Хайрандаа бялуурч хагацлыг мартчих вий
Хатуудаа зэмлүүлж зөөлнийг умартчих вий
Мөрөөдөлдөө хөтлөгдөж хясланг дуудчих вий
Мөнгөнд тэмүүлж олсноо өгөөд алдчих вий
Хэрвээ намайг :
Санахаа мартсан бол ээжийгээ гомдоосонд тооц
Сэрэхээ мартсан бол амьдралаа уруудуулсанд тооц
Сэтгэхээ мартсан бол бүтээсэн бүхнээ нураасанд тооц
Сэтгэлээ мартсан бол амраг чамайгаа хуурсанд тооц
Сэтгэлдээ би өөрөө:
Асу...
Ангилал: Шүлэг
Харанхуй тэнгэрт чи оч болж гялалзахад
Хажууд чинь би сар болж үүрд мөнхөрнө
бүү гунь энхрий минь
Цэнгэг усанд чи загас болж эрхэлэхэд
Цээлэнд чинь би замаг болж тэтгэнэ
бүү харамс аз жаргал минь
Цэнхэр талд чи цэцэг болж найгахад
Цээжин дороос чинь би дэлбээ болж нахиална
бүү хагдар хайр минь
Хязгааргүй тэнгэрт чи жигүүртэн болж дүүлэхэд
Хүсэлд чинь би дэм болж жигүүрт чинь өдөлнө
Бүү цуц мөрөөдөл минь
Айзам эгшиг дуунд чи шуранхай болж уусахад
Аялахад мэлмэрдэг хуур болж чамайг би аргадна
Бүү шантар бүүвэй минь
Халуун зүрхэндээ чи хун болж дэрвэлзэхэд
Харах...
Ангилал: Шүлэг
Сэтгэлээр унах үедээ би
Сэрүүн намрын улирлыг санадаг аа
Сэтгэл догдлон нуур эзгүйрэхэд
Сэтгэлдээ би шувуудаар дутдаг аа
Бодлоор дүүрэх үедээ би
Бороо шаагьсан улирлыг санадаг аа
Бүлээн дулаан сэтгэл уярааж
Бороотой зуны цэцэгсээр дүүрдэг ээ
Инээд дутсан үедээ би
Эзэнгүй өвлийн улирлыг санадаг аа
Эзгүйрч үлдсэн талаа аргадаж
Ээрэм талын цасыг зүүдэлдэг ээ
Жаргалаар дутах үедээ би
Жавартай тэнгэрийн хаяаг санадаг аа
Уйлмаар үедээ ч нулимсаа нууж
Усны шувуудын ганганааг хүлээдэг ээ.
...Минийх түүврээс.... “Би” шүлэг 2006 он
...
Ангилал: Шүлэг
Болно, болохгүй
Би чиний дурлал болохгүй, догдолж баярлаад хөөрчих байх
Би чиний инээд болохгүй, эргэлдэн нисээд үргэчих байх
Би чиний дуу болохгүй , уярч дурлаад согтчих байх
Би чиний баяр болохгүй, бороо шиг зүсрээд урсчих байх
Би чиний хайр болохгүй, харуусал хагацлаас айчих вий
Би чиний мөрөөдөл болохгүй, эрхэлж туниад холдох вий
Би чиний зүүд болохгүй , замхарч сарниад гомдоох вий
Би чиний гавьяа болохгүй , сагсуурч хөөрөөд ууршчих вий
Би чиний үзэг болъё бич, зур, дуул
Би чиний боломж болъё ав, өг, бүтээ
Би чиний дурсамж болъё гунь , х...
Ангилал: Шүлэг
.
Сэтгэлийн сүү минь ундарч байгаа цагт
мөнгө зоосоор дутсан ч яахав дээ
Сэвлэгтэй үр минь өвөрт эрхэлж байхад
сайхан бие минь гундсан ч яахав дээ
Ижий бурхан минь байгаа болохоор
эрхэлж тунирхахгүй амьдарсан ч яахав дээ
Итгэлийн гал минь мөхөж унтраагүй үед
ижилссэн хүлэг минь сүүлдсэн ч яахав дээ
Амраг хайр минь түшиж байхад
алдар гавьяа тойроод холдсон ч яахав дээ
Асгаран мэлмэрэх нулимс минь байгаа болохоор
аргадан гуйж мөргөсөн ч яахав дээ
Хүчит хөх тэнгэр минь мэлтийж байхад
хөхүүртэй айраг исэхгүй ч байсан яахав дээ
Хүнлэг чанар минь орхиогүй байха...
Ангилал: Шүлэг
Инээж явахдаа ижийгээ санаарай
итгэл хайр сүлэлдэж
эргэх хорвоо зөөлөрдөг юм
Жаргалтай үедээ ижийгээ санаарай
жаргал баясал ээлжилж
заяаны бурхан ивээдэг юм
Хайраар бялхах үедээ ээжийгээ санаарай
хатан дэлхий уужирч
ханийн тэнгэр баярладаг юм
Хүсэл чинь дүүрэх үедээ ээжийгээ санаарай
хүндлэл хайр айлчилж
амьдралын ачаа тэгширдэг юм
Дуулж байхдаа ээжийгээ санаарай
дундарсан сэтгэл дүүрч
хишиг буян далладаг юм
Сэтгэл хангалуун үедээ ээжийгээ санаарай
санаанд сүү ивэлж
итгэлийн гэгээ цацардаг юм
2013 оны 7 дугаар сар 24 .Б.Бүжинлхам
Хайрт ээж А.Дариймаагийн гэгээн дурсгалд зориул...
Ангилал: Шүлэг
Болдогсон бол би
Болдогсон бол би бороо болж
хатаж гандсан газрыг усаар ундаалж аварч тэтгэхсэн
Болдогсон бол би сар болж
мунхаг харанхуй атаархал дотор ухаан болж гэрэлтэхсэн
Болдогсон бол би цэцэг болж
хоосорч хагдарсан сэтгэл дотор итгэл болж ургахсан
Болдогсон бол би нар болж
ээрч бээрсэн нулимсыг инээд хөөр болгон хатаахсан
Болдогсон бол би салхи болж
унтарч мөхсөн сэтгэлийг гал болгон асааж бадраахсан
Болдогсон бол би мөс болж
хөлдүү цэвдэг санаатныг хайрч дааруулж жиндүүлэхсэн
Болдогсон бол би мөндөр болж
сувдаг хомхой шуналыг үндсээр нь хядаж баярлахса...
Ангилал: Шүлэг
Асууя би асууя
Зовлонгоос аз жаргалын амтыг асуугаарай
гашуун байна гэж түгдрэлгүй хариулна
Аз жаргалаас зовлонгийн амтыг асуувал
сайхан байсан гэж инээмсэглэн хариулна
Нөхөрлөлөөс ганцаардлыг хайгаад хэрэггүй
Нөмрөөс жаврыг эрээд олохгүй
Учир нь чамд хоёрхон боломжийг олгоно
Ухаалаг байвал өөрөө чи хайр болно
Ухарч хувирвал өөрөө чи хагацал болно
Чамд хоёрхон зам бий
Аваад байхад хоосорч ядуурна
Өгөөд байхад дээшилж баяжина
Чамд хоёрхон туйл бий
Өнгөрсөн бүхэндээ харуусч амьдрах
Ирээдүйд тэмүүлж өөдрөх амьдрах
Чамд хоёрхон гарц бий
Сэтгэлээ чагнан хүн шиг байх
Хүслээ даган хүн...