Монгол хэлний нууцад нэвтрэх
2013-10-20
Айдаа намар аа ...

Ангилал: Шүлэг



Намар ирчихлээ...
Намар , бодолд минь ухаан нэмчихээд бороотой үдшийн тэнгэрт
оддыг хэлхэж мөрөөдөл шиг бэлчинэ
Намар , хайранд минь жаргал нэмчихээд найр хөвөрсөн хойморт
аялгуу нэмж дуу шиг хөвөрнө
Намар ,хүсэлд минь итгэл бэлэглэчихээд шувууд чуулсан нууранд
ганганаа нэмж бодол шиг гэгэлзэнэ
Намар ,амьдралд минь амгаланг бэлдчихээд эрхэлж налайсан наранд
хөхүүрээ чимж айраг шиг шаагина

Намар явчихлаа...
Намар та зүрхэнд минь нуугдсан гунигийг минь сэмхэн аргадчихаад шувуудаа дагуулаад буцчихсан гэж үү
Намар та зүүдэнд минь эрхэлсэн инээдийг нууцхан үнсчихээд
навчсаа гөвөөд одч...

2013-10-14
Чи....

Ангилал: Шүлэг

Чи...
Чи хөлгүй хөх , тэнгис шиг хачин сэтгэл
Чимээгүй намуухан ч атлаа давалгааг хүсээд шуурна
Чи цэцэгт цэнхэр тал шиг сониучхан сэтгэл
Чимээтэй атлаа шувуудаа сэрээлгүй зэрэглээ шиг сүүмэлзэнэ
Чи...
Яагаад надаас янзага шиг цахилан зугтаж
Янагийн дарсыг амсалгүй орхиод холдоно вэ?
Яагаад надаас шувууд шиг зэллэж мөрлөөд
Ялдамхан инээмсэглэлийг үнсэлгүй орхиод холдоно вэ?

Чи...
Яагаад надаас сар шиг хол байтлаа
Яг л дэргэд минь байгаа юм шиг үнэр чинь үнэртэнэ вэ?
Яагаад надаас од шиг хол байтлаа
Яг л хажууд чинь байгаа юм шиг сэтгэл минь гэгэлзэнэ вэ?

Чи...
Цав цагаахан цас...

2013-09-26
Б.Бүжинлхам "Арван тавны сар "

Ангилал: Шүлэг


 Үг нь ухааруулж ая нь аргаддаг ардын дуу

Үүлгүй тэнгэрийн нар шиг сэтгэлд тунгалаг

Үзэмж төгөлдөр гоо бүсгүй  Жоожуугийн

Үнэнч сэтгэлийн дуулал болж зүрхэнд  уянгална

Аниргүй тэнгэрийн үүлсийг эвшээлгэж

Асгарсан хайрын түүхийг өгүүлнэ

Амар амгалан сарыг  аялгуу эзэмдэж

Аргагүй амрагийн дууг сэтгэлд  шивнэнэ

Ардын дууны эр хонгор аялгуу эгшиг

Аргамжаатай морь шиг сэтгэл дотор үүрсэнэ

Айлын жаахан бүсгүй Жоожуугийн зүрхэнд

Амраг хайрын болзоо эмнэг шиг булгиж хононо

Бодлын уяатай хайрын орчлонд

Болор мөнгөн шөнө ботгон нулимстай инээнэ

Бүсгүйн хайр сарны цээжинд заларахад

Бү...


2013-09-26
Б.Бүжинлхам " Хар цагаан "

Ангилал: Шүлэг


Ухаалаг сайхан үгтэй, уярмаар дөлгөөн харцтай

Уул шиг ханхар залууд  хайраа би  бэлэглэлээ

Тэвэрч эрхүүлж    алган дээрээ бөмбөрүүллээ

Тэр миний    бурхан, тэгээд  хань  гэж  дээдэллээ

Ухаалаг сайхан үг нь ус шиг урсаад явчихлаа

Уярмаар дөлгөөн харц нь  учрал дагаад хийслээ

Тэврэх биш түлхээд  тэртээ хол өшиглөчихлөө

Тэр миний бурхан  биш тэгээд чөтгөр   гэж үү

Нулимс минь урссаар  арчаагүй дорой боллоо

Нууцхан   хайраа  нуугаад  бөгтийж  алхлаа

Итгэл минь цэцэг шиг хатаад    хагдарчихлаа

Сэтгэл минь   бүрхэг   тэнгэр шиг  бороошчихлоо

Нүдэнд ч үрчлээ үүсч сэтгэл минь  гундлаа

...

2013-09-26
Б.Бүжинлхам "Аялгуу"

Ангилал: Шүлэг


Зөөлөн зөөлөн бүүвэйлэх

Замбуулин хорвоогийн уянга

Зүрхэн дундуур урсах

Зүүдний уяхан эгшиг

Сэтгэл дотор уужирч

Санаанд хоногшсон аялгуу

Бодол дунд аргамжиж

Бүтэн болсон хайр

Аяар аяар аргадах

Ачит ээжийн бүүвэй

Амьдрал дундуур урсах

Алдрай насны дурсамж

Сэтгэл дотор хөвөрч

Санаанд ивэлсэн аялгуу

Бодол дунд аргамжиж

Бүтэн болсон хайр

Илбэн илбэн аргадах

Эрхэм бүсгүйн   бүүвэй

Ижил дундуур урсах

Ижий орчлонгийн дуулал

2006 он Б.Бүжинлхам


...

2013-09-26
Б.Бүжинлхам Цагаан сар

Ангилал: Шүлэг

Амар амгаланг бэлгэдэж

Цагаан сар айлчилна

Айл гэрийн хойморт

Идээ будаа дүүрнэ

Амьдралд баяр нэмж

Айлчин гийчин ирнэ

Ашдын ерөөл биелж

Айл хотол баясна.

2007 он Б.Бүжинлхам



2013-09-26
Чиний төлөө л гэж гэсэн шүлгийг минь таалан соёрхоорой

Ангилал: Шүлэг

Чиний төлөө

Чамаас алдар нэр урваж  атаархл ын сүүдэр  харцанд   чинь унаж  ч магадгүй

Чамайг хайр сэмхэн тоглож ,харуусал нууцхан шоглоод,  орхичихож ч магадгүй

Чамаас үнэн зугтаад хуурамчхан бодол зүрхэнд  үерлээд гомдоож ч  байж болно

Чамайг  гуниг  уйлуулж гутарсан зовлон хайрыг   чинь бөхөөж ч байж болно

 

Чинийтөлөө  гэж бодол ээдсэн орчлонгийн хатуу  тавилан зөөлрөхгүй

Чиний төлөө гэж бороо шаагисан будант орчлон дулаан нараар ээхгүй

Чинийтөлөө гэж нар шарсан халуун өдрүүдэд үүлэн сүүдэр дайрахгүй

Чиний төлөө гэж нас элээсэн буурал эжий дахиад нэг амьдарахгүй

Чиний төлөө л...


2013-09-26
Хэд юм бол

Ангилал: Шүлэг


Хайртай хайртай гэж хэлчихээд хайрласан сэтгэл нь хэд юм бол
Хайргүй хайргүй гэж хаячихаад харамссан гэмшил нь хэд юм бол
Дэнслээд дэнслээд үгүйлдэг ч дээдлээд очсон нь хэд юм бол
Дуулаад дуулаад дурссан ч сүсэглэж залбирсан нь хэд юм бол
Мөрөөдөөд мөрөөдөөд хүссэн ч мөнхөрсөн зүйл нь хэд юм бол
Мэгшээд мэгшээд уйлсан ч түшээд тусалсан нь хэд юм бол
Санаад санаад гансарсан ч санаагаар болсон нь хэд юм бол
Сайрхаад сайрхаад магтсан ч тоогоод мэндэлсэн нь хэд юм бол
Хөөгөөд хөөгөөд туусан ч хөдлөшгүй үлдсэн нь хэд юм бол
Гуйгаад гуйгаад мөргөсөн ч гүрийгээд гэдийсэн нь хэд юм бо...

2013-09-26
Уйл даа , уйл, та уйл

Ангилал: Шүлэг

Эцгийн захисан сургаал оройд орж
Эх орны уулс тэртээд өндөлзөх цагт
Эрдэнийн соёмбо тэнгэрт мандан гарах агшинд
Энгэрт минь гялалзсан оддын тоогоор нулимс минь чи
Эгшин зуурын баяр болж нүднээс минь урсаач дээ

Эхийн өргөсөн цацал сэтгэлд ундарч
Эр биений минь сүлд эгнэгт орших цагт
Энгүй их амжилтын оргилд алхан гарах эгшинд
Энэ биенээс минь асгарсан хөлс бүхэн чи
Эгшин зуурын баяр болж нүднээс минь урсаач

Хүлээсэн итгэл энгэрт минь дүүрч
Хүссэн нүдэнд минь баяр гийх цагт
Хосоор амьдрахын жаргалыг мэдрэх эгшинд
Хайрлан суух ханийн минь насны тоогоор нулимс чи
Эгшин зуурын жаргал болж нүдн...

2013-09-26
Сайхан аа...

Ангилал: Шүлэг

Сарны туяанд цэцэг дэлгэрэх сайхан
Сайн хүний дэргэд заяа тэгшрэх сайхан
Уул усны дэргэд ухаан цэгцрэх сайхан
Учрал хайрын дэргэд хайр цэцэглэх сайхан
Нас насны заяанд буян дэлгэрэх сайхан
Нар сарны туяанд орчлон гийх сайхан
Сэтгэл зүрхний илчинд нас уртсах сайхан
Санаа бодлын уртад үйлс бүтэх сайхан
Ижил орчлонгийн заяанд ирж төрөх ньсайхан
Ижий орчлонгийн буянд бууж мордох нь сайхан
Эгшиг дууны аялгуунд уярч хайлах нь сайхан
Эргэх хорвоогийн аясаар эргэж буцах нь сайхан

Б.Бүжинлхам Сайхан аа... 2005 он

...


Хуудас: 2 » Нийт: 5
Өмнөх | Дараагийн


Монгол хэл, Уран зохиол, Сурган хүмүүжүүлэх

Сүүлийн бичлэгүүд

. Яг л тэнэг хүн шиг...
. чи бидэн хоёр
. Хагарсан хайр
. Муухай үнэр
. Гайхамшигт аялал
. Цагийг удирдах нь
. Гэрэл дутсан бодол
. Мөн чанар
. Бид
. Хүүхэд нас
. Урсах мөрөн булгаас эхтэй
. Хожимдсон гэмшил
. Зул
. Саран авхай
. Цас

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. __tungalag
. Bat-Erdene
. Dreaming_LoVe
. TAGZ---.ANAR
. purveelike
. ELiTe.CreW.BoNe
. A.Buyka
. Mrjargalsaihan
. husliintsag
. ariunsaihan
. HiChEeL
. Ulamaa
. mb_moogii-blog
. Тэмүүлэн
. munguu
. enhee lakers
. Болормаа

Зохиогчийн эрх

© Монгол хэлний нууцад нэвтрэх